Солонгосын үзэсгэлэнт жүжигчдийн нэг Han Ye Seul

Өмнөд Солонгосын жил бүрийн хамгийн сайхан жүжигчдийн нэгд зүй ёсоор багтдаг жүжигчин Han Ye-seul-г танилцуулж байна. Түүнийг романтик, инээдмийн кинонд тоглодгоор нь бид сайн мэднэ. Тэрээр 1982 оны 9 сарын 18-нд төрсөн. Америкийн уугуул иргэн байсан бөгөөд сүүлд Өмнөд Солонгосын иргэн болж тэр ч бүү хэл модел, жүжигчний кариер нь амжилттай яваа нэгэн юм


Түүнийг хамгийн анх нэрд гаргасан кино бол  "Couple or Trouble" (2006) бөгөөд Tazza (2008), "Birth of Beauty" (2014) зэрэг телевизийн драмууд нь хамгийн алдартай. Тэрбээр 2007 оны “Miss Gold Digger” киногоороо  анх удаа “Grand Bell Awards” болон “Blue Dragon Film Awards” зэрэг орон нутгийн шагнал гардуулах байгууллагуудын ёслолд нэр дэвшиж шагнал хүртсэн юм. 

 
Түүний америк нэрээр “Лесли Ким” гэж дууддаг.  Тэрээр Калифорни мужийн Лос Анжелес хотод мэндэлжээ. Анх “Cerritos” ахлах сургуульд суралцаж Cerritos коллежийн “Computer Graphics” мэргэжлээр  суралцаж төгссөн. Тэр англи болон солонгос хэлээр чөлөөтэй ярьдаг



Тэрээр 2001 онд “SBS Supermodel Contest”-т түрүүлсэнийхээ дараа Өмнөд Солонгосын загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн. Han Ye-seul тайзан дээр 2003 онд "Unstop 4" нэртэй алдартай "sitcomcom" анхны гараагаа хийжээ. 
Хан хурдан алдаршиж, 2004 онд АНУ-ын иргэний харъяаллаас татгалзаж, Солонгосын кино урлагт өөрийгөө хөгжүүлэх Өмнөд Солонгосын иргэн болжээ. 



Хан 2013 оны 5 сараас эхлэн YG Entertainment-ийн хөтлөгч Teddy Park-тай болзож байсан. Тэд  3 жил үерхсэний эцэст  2016 оны 10-р сарын 24-нд салсан юм. 





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.