“Зүрхээр наадагч” киноны зураг авалт төгсгөлийн шатандаа явж байна

"Зэрлэг цэцэгсийн хүлэмж” киногоороо үзэгчдээс чамгүй өндөр үнэлгээ авсан “Хувьсал” продакшныхан дэлгэцийн хоёр дахь бүтээлийн зураг авалт үргэлжилж байна. “Хувьсал” продакшны шинэ киноны зохиолыг жүжигчин А.Ганчимэг бичсэн нь кино урлаг сонирхогчдын анхаарлыг татаж буй юм. Тэрээр “Зүрхээр наадагч” гэх кино зохиолоо нэг жилийн хугацаанд бичиж дуусгасан бол кино багийнхны зураг авалт дуусах шатандаа оржээ.



Киноны зураг авалтын төгсгөл хэсэг Хөвсгөл аймагт үргэлжлэх бөгөөд “Хувьсал” продакшныхан долдугаар сарын сүүлээр Хөвсгөл аймгийг зорих ажээ. Тус бүтээлийн гол дүрд 2009 оны Азийн топ модель О.Мөнхдалай тоглож, “Хувьсал” продакшны жүжигчид болох Гавьяат жүжигчин У.Уранчимэг, А.Ганчимэг, Д.Ганцэцэг нартай хамтран ажиллажээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.