Халуун ногоотой гахайн махан шөл
Халуун ногоотой гахайн мах шөл буюу солонгос нэр Dwaejigogi-jjigae-г танилцуулж байна. Бид ихэвчлэн халуун ногоотой хоол хийхдээ кимчигээр амталдаг. Тэгвэл энэхүү хоолны жоронд кимчи шаардлагагүй бйсан ч халуун ногоотой хэрхэн хийх талаар хүргэе
Найрлага:
7 хумс сармис, татсан
1 халбага хальсалж бэлдсэн цагаан гаа, татсан
¼ аяга халуун чинжүү буюу (gochujang)
1 халбага халуун чинжүү ширхэгтэй (gochugaru)
2 жижиг халбага гүнжидийн тос
½ халбага хар чинжүү
Шөл бэлтгэхдээ:
Хүссэн хэмжээний гахайн мах ( эсвэл үхрийн мах, тахианы мах), ¼ инч зузаантай хэсэг болгон хэрчинэ.
Сонгиноо хальсалж том том хэсэг болгон хэрчинэ.
Дунд хэмжээний төмс хальсалж хэсэг болгон хэрчинэ.
3 ногоон сонгино, хэрчсэн
1 ногоон чинжүү хэрчсэн
½ багц дүфү куб болгон хуваана
3 ½ аяга ус
1 халбага давс
БЭЛТГЭХДЭЭ:
Сармис, цагаан гаа, халуун чинжүү зуурмаг, халуун чинжүү ширхэгтэй, гүнжидийн тос, хар чинжүүг саванд хийн сайтар холино.
Сонгино, төмс, гахайн махыг дунд хэмжээний саванд нэмнэ. дээрх хольсон амтлагтай 10-30 минутын турш хутгана.

Ус, мах, давс нэмнэ. Дунд зэргийн халуунд 25 минутын турш чанаж, гахайн махыг бүрэн чанахад, шөл амттай болно.
Шөлийг сайтар хутгаад дүфү, ногоон сонгино, ногоон чинжүү чинжүү нэмнэ.Дахин 5-10 минутын турш буцалгаарай.

Таваглаад хачир, будаа зэрэгтэй хольж амтархан зооглоорой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







