Сайн унтаж амрахын тулд дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй
Хүн хэт их ядарснаас болж унтаж амрах бус огт унтаж чадахгүй байдалд хүрдэг. Нойронд муудсан үед тайвшрах олон арга бий. Түүний дотроос таны мэдрэлийн системийг тайвшруулж, стрессийг багасгах шилдэг хөдөлгөөнийг танилцуулж байна.
1.

Хананд 2 хөлөөрөө тулаад бүсэлхий доороо дэр тавь. Гараа цэх доош нь шулуун байлгана. Энэ байрлалд 2 минутын турш байна. Дараа нь буугаад өвдөгнөө сэгсрээрэй.
2.

Дээшээ харж хэвтээд нуруун доороо дэртавиад тухтай хэвт. Таны нуруу, толгой шулуун шугаманд байхыг анхаар. Амьсгал ч гэсэн гүнзгий амьсгаа аваад хамраараа гарга. Энэ үед та нойр тань хүрч удахгүй унтах болно.
3.

Хэвтээд 2 хөлөө хамт нугалан зэрэгцүүлж хажуу тийш нь болго. Энэ үед цээжин бие болон толгой хөлийн нугалсан талын эсрэг зүгт харах ёстой. 1 минутын турш үргэлжлүүлэн хөлөө өөрчлөн дахин нэг минут бол.
4.

Нугуугаараа дээш харж хэвтээд хөлөө завилах хэрэгтэй. Гараа дээш харуулан тайван амьсгална. Энэ байранд 3 минутын турш бай.
5.

Том дэрэн дээр толгойгоо тавин доош тонгой. Энэ үед 2 хөлөө чадах хэмжээндээ хүртэл 2 тийш нь сунга. Аажим аажмаар доош тонгойн дэрэнд хүр. Энэ байрлалд хэвтэж, 10 удаа амьсгалж, дараа нь дээшээ босоорой.
6.

Доошоо харж хэвтэээд цээжин доороо том дэр тавь. Гүнзгий амьсгал авангаа нуруугаа дээшлүүл. Гараа нийлүүлэн арагш тат. Дараа нь аажмаар доошоо бууж, амьсгалаа ав. Энэ дасгалыг 5-10 дахин давт.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







