Нярай хүүхдийг хэрхэн тав тухтай, бат бөх унтуулах вэ?


thumb bé

Нярай хүүхдээ тав тухтай, бат бөх унтуулах нь шинэхэн эцэг эхчүүдийн хувьд нэгэн сорилт болдог. Ихэнх хүмүүс хүүхдийн бүүвэйлдэг  ор, чичирч хөдөлдөг суудал, хүүхдийн матраас гэх мэт олон зүйл худалдаж авдаг. Гэвч эдгээр зүйлс нь үнэтэй байдаг төдийгүй хүүхдийг тайван амгалан унтуулдаг гэсэн баталгаа байхгүй юм. 

Харин хүүхдээ маш тухтай унтуулж буй аргаа  Вьетнам ээж Lê Thi Ánh нь facebook - ээр хуваалцсан бөгөөд 16 сая гаруй эцэг эхчүүд түүнд талархсанаа илэрхийлсэн байна. Энгийн нэгэн алчуур ашиглан хэрхэн хүүхдээ унтуулж болохыг сонирхуулж байна. 


1 минут 30 секундэд 3 алхам хийгээд л хүүхдээ тухтай унтуулж болно. Маш энгийн, хялбархан, зардал бага.

Алхам 1: Тохирсон алчуур олох 


- Ердийн ванны алчуур (ойролцоогоор 120 х 60 см хэмжээтэй) бэлдээд зурган дээр үзүүлсэн шиг хуульж бэлдэнэ. 
- Энэхүү алчуур нь маш цэвэрхэн, хүүхдэд харшил өгөхгүй материалтай, зөөлөн байх ёстой 

Алхам 2: Хүүхдийн байрлал 


- Хүүхдийн хөдөлгөөний хязгаарлахгүй сул чөлөөтэй хувцас өмсгөнө 
- Хүүхдийг баруун тийш харуулан хэвтүүлээд хуульсан алчуурынхаа үзүүр хэсгийг хүзүүний доор нь эвээд хоёр гар болон хөлийн дундуур /хүүхэд алчуурыг тэвэрч байгаа мэт/ оруулан ороогоод нөгөө үзүүрийг толгой доор нь эвж өгнө 

Алхам 3: Унтахад нь тусал 
-. Хөл, гарыг нь эвтэйхэн байрлуулж тавина
- Та хүүхдээ зөв байрлалаар хэвтүүлж чадсан бол тун удахгүй тав тухтай унтахыг харах болно

Бичлэгийг эндээс үзнэ үү. 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.