Б.Шоовдор дэлхийн медальтан боллоо

Унгарын нийслэл Будапешт хотноо чөлөөт бөхийн "ДЭЛХИЙН АВАРГА" шалгаруулах тэмцээн болж байгаа билээ. Манай тамирчид амжилттай оролцож байгаа бөгөөд эмэгтэйчүүдийн төрлийн анхны медалийг /хүрэл/ 59 кг-ын жинд барилдсан Б. Шоовдор эх орондоо авчирлаа. 

Тэрээр 2014 оны Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”, Польшийн нээлттэй тэмцээн, Александр Медвед, Сассари, “Монголиа Опен” ОУТ-ий аварга, Монгол Улсын дөрвөн удаагийн аварга, үндэсний шигшээ баг, “Хасу-Мегастарс” клубийн тамирчин юм. Түүний авчирсан энэхүү медаль нь манай чөлөөт бөхийн тамирчдын ДАШТ-ий 59 дэх, 32 дахь хүрэл медаль болж байна. 

Image may contain: 4 people, people smiling, people standing and text

Mongolia - Shoovdor BAATARJAV Bronze medal에 대한 이미지 검색결과

Дөрөв дэх ДАШТ-д зодоглосон Б.Шоовдор Дунай мөрний эрэгт 1/8 шигшээ барилдаанд АНУ-ын Женна Буркертийг 1:1-ээр ялсан бол шөвгийн наймд өнгөрсөн жилийн Азийн дэд аварга Энэтхэгийн Сарита Саритаг оноогоор цэвэр (10:0) яллаа. Ингэснээр Б.Шоовдор хагас шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, энэ жилийн Европын аварга Туркийн Элиф Есилирмакт оноогоор цэвэр (1:11) ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн Пан-Америкийн аварга Мексикийн Алехандра Ромеро Бониллаг 4:2-оор ялснаар дэлхийд данстай бөх гэдгээ харуулав.






Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.