Ханхүү Чарльз төрсөн өдрөөрөө Диана гүнжийг дурсан зургаа авхуулжээ
Ханхүү Чарльзын 70 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Энэхүү өдөр хааны гэр бүлийн зураг авхуулсан бөгөөд зурганд Уэльсийн ханхүү, түүний эхнэр Камелла, Кэмбрэжийн ханхүү Уиллъяам, гүнгийн ахайтан Кэйт Миддлетон тэдний хүүхдүүд болох ханхүү Жорж, гүнж Шарлот, хунтайж Луис мөн Sussex-ийн ханхүү Харри , эхнэр гүнгийн авхай Меган Марк л нар Clarence House - ын цэцэрлэгт хүрээлэнд хамтдаа байна.

Ханхүү Чарльз болон гүнж Диана нар түүний төрсөн өдрөөр зургаа авхуулдаг байсан бөгөөд энэхүү зурган дээр /1983 он/ том хүү болох ханхүү Уиллъямын хамт Кенсингтон ордны цэцэрлэгт хүрээлэнд даруулжээ.

Дараа жил нь мөн өнгөрсөн жилийнхтэй төстэй зургийг даруулж байсан бөгөөд энэ үед гүнж Диана ханхүү Харриг төрүүлээд хэдхэн сар болж байсан юм.

Үүнээс ч өмнө ханхүү Уиллъямын төрсөн өдрөөр хатан хааны эгч гүнж Анне түүнтэй хамт зургаа авхуулж байсан аж. Энэхүү зургийг 1952 онд мөн л Кенсингтоны ордны цэцэрлэгт авсан гэдэг.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

