Волливуудын од Деепика Падуконе хуримаа хийжээ

Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн жагсаалтанд тэргүүн байруудад бичигддэг волливуудын алдарт жүжигчин Деепика Падуконе болон жүжигчин Ранвеер Сингх нарын хурим нууцхан болж өнгөрсөн юм. Тэд Италийн "Como" нуурын ойролцоо хуримын ёслолоо үйлджээ. Ёслолын зураг хомс байсан ч өөрсдийн инстаграм хуудаснаа хуваалцсан байна. 




E! News -д дурдсанаар хурим 2 хоног үргэлжилсэн бөгөөд лхагва гаригт "Konkani" ёслол, пүрэв гаригт  "Sindh" ёслолоо хийжээ. Эхний өдөр Сингх цагаан өнгийн хувцастай харин  Падуконе улбар шар алтан өнгийн сари , үндэснийхээ гоёл чимэглэлийг зүүсэн байсан бол 2 дахь өдөр улаан хүрэн, алтан шаргал бүхий үндэсний хувцасаа өмсөж, толгойн гоёл, бугуйвч, бөгжнүүд гэх мэт уламжлалт үнэт эдлэлээ зүүжээ. 



Тэдний хуримын хувцасыг Энэтхэгийн хамгийн шилдэг дизайнер Сабыяки Мукержие урлажээ. 


Энэ сард мөн Энэтхэгийн алдарт жүжигчин Приянка Чопра хуримаа хийх бөгөөд шинэхэн хосуудад баяр хүргэж сэтгэгдлээ үлдээсэн байна.
 



Deepika Padukone Ranveer Singh зурган илэрцүүд


Холбоотой Зураг

Холбоотой Зураг
Холбоотой Зураг
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.