Тэжээллэг өглөөний цай ”FRITTATA”
Амттай, өгөөжтэй өглөөний цайнаас эрч хүчтэй өдөр эхлэдэг шүү дээ. Тиймээс таны өглөөний жорондоо "Frittata" хийх аргыг нэмээрэй. Хийхэд хялбархан, идэхэд амттай.
Орц:
Өндөг - 6ш
Өтгөн тослог ихтэй цөцгийн тос- 1/4 аяга
Гахайн мах - 4 хэрчим
Төмс - 2ш
Бууцай - 2 аяга
Ганга - 2 халбага
Бяслаг - 1 аяга
Давс
Хийх арга:
Бүх өндгөө саванд хагалж хийгээд дээр нь цөцгийн тос болон бага зэрэг давс нэмээд сайтар хутгана.
Дараа нь 4 хэрчим гахайн махаа жижиглэж хэрчээд зөөлөн гал дээр 8-10 минут шарна. Бэлэн болсны дараа тос уугч цаасан тавьбал тослог багатай болно.
Төмсөө нимгэн нимгэн хэрчих хэрэгтэй. Дээрээс нь бага зэрэг давс хийгээд 4-6 минут шараарай
Бууцай дээрээ 2 хумс сармис, 2 халбага жижиглэсэн ганга нэмээд зөөлөн шарна. Шарсан төмсөө нэмж хийгээрэй.
Мөн гахайн махаа нэмж хутгаад дээрээс нь бяслагаа жигд тарааж өгнө.
Хамгийн сүүлд өндгөө жигд тараан хийнэ
400F - ээр 8-20 минут шараад амтат өглөөний цай бэлэн болох болно
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







