”Miss World 2018” тэмцээний спортын төрөлд АНУ-н мисс түрүүлжээ

Бид 2018 оны "Дэлхийн Мисс" тэмцээний хамгийн хүчтэй өрсөлдөгч болох орнуудын гоо бүсгүйчүүдийг цувралаар танилцуулж байгаа билээ. Энэ удаа АНУ-г төлөөлөн оролцож буй мисс Marisa Paige Butler гэх 24 настай үзэсгэлэнт бүсгүйг онцолж байна. Тэрээр "Sports Competition" гэх спортын төрөлд түрүүлснээр эхний шилдэг 30-н эгнээнд шууд орох болсон юм


Related image


Marisa Paige Butler 1994 оны 1-р сарын 10-нд төрсөн.  АНУ-ын дуучин, загвар өмсөгч юм. Тэрээр 2016 оны "Miss Maine"-ийн аварга болж, АНУ-ын "Miss USA 2016" наадамд оролцож байсан юм. Дахин  "Miss World America 2018" түрүүлснээр Дэлхийн Миссийн тэмцээнд эх орноо төлөөлөх эрхтэй болсон юм




Maine мужийн Стефиш / Standish / хотод төрж, өссөн. Мариса 2012 онд ахлах сургуулиа төгссөн. Стоунхилл /Stonehill / коллежийн эдийн засгийн ухааны бакалавр зэрэгтэй төгссөн. Тэрээр сурлагатай оюутан байхаас гадна спортын тамирчин байсан юм. Стоунхилл /Stonehill / коллежийн хөлбөмбөг, лакросс, хөгжөөн дэмжигчдийн багт байжээ



Мариса аялах дуртай бөгөөд арав гаруй оронд аяласан. "Ирэх жилүүдэд энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэхийг хүсч байна" гэжээ





Related image

Image result for marisa butler

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.