Дэлхийн өсвөрийн миссээр Оросын 13 настай охин Анастасия Сивова тодорчээ

Болгарын Бургас хотод Дэлхийн өсвөрийн мисс-2013 тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд 70 орны өсвөр насны үзэсгэлэнт гүнж нар өрсөлджээ.  Энэхүү тэмцээнд Оросын 13 настай охин Анастасия Сивова түрүүлсэн байна.

Өсвөрийн гоо охидыг шүүх шүүгчид тэднийг хэд хэдэн шалгуураар тодруулсан аж. Үүнд хүүхдүүдийн дуу бүжгийн авьяас, хувцаслалт, биеэ авч яваа байдал, гадаад хэлний мэдлэг хөгжмийн боловсрол зэргийг харан оролцогчдыг дүгнэсэн байна.

Дашрамд дурьдахад Анастасия охины хувьд энэ нь анхны шагнал биш бөгөөд тэрээр 2011 онд Оросын өсвөрийн миссээр шалгарч байжээ.








Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.