Шилдэг загвар өмсөгчид (цуврал) Lisa Fonssagrives

Lisa Fonssagrives нь 1911 оны 5 сарын 7-нд Шведэд төрсөн. Бага байхдаа зураг, уран баримал сонирхож мөн бүжгээр хичээллэдэг байлаа. Тэрээр Берлиний Mary Wigman-ы сургуульд элсэж урлаг болон бүжгийн ангид суралцсан байна. Шведэд ирснийхээ дараа тэрээр бүжгийн сургууль нээсэн юм. Олон улсын тэмцээн дээр бүжиг дэглээч Astrid Malmborg-той танилцсаныхаа дараа түүнтэй хамт Парис руу баллетаар хичээллэхээр явсан байна.

Сурахынхаа хажуугаар Fernand Fonssagrives-ийн хувийн бүжгийн багшаар ажиллаж байжээ. Энэ нь түүнийг загвар өмсөгчийн ертөнц руу хөтөлсөн байна. 1936 онд Парист гэрэл зурагчин Willy Maywald түүнтэй цахилгаан шатанд таарч зураг авахуулах санал тавьжээ. Түүний хэд хэдэн зургууд Vogue руу илгээгдсэн бөгөөд Vogue сэтгүүлийн зурагчин Horst түүний хэд хэдэн туршилтын зургийг авч үзсэн байна.

1939 онд АНУ-д ирэхээсээ өмнө аль хэдийн топ модел болсон байлаа. 1930, 1940 болон 1950-аад онуудад Lisa-гийн зургууд Town&Country, Life, Time, Vogue болон Vanity Fair гэх мэт олон сэтгүүлүүдийн нүүрэн дээр гардаг болсон байлаа. Fonssagrives өөрийгөө "Би хувцасны сайн өлгүүр" хэмээн тодорхойлж байсан удаатай.

Тэрээр George Hoyningen-Huene, Man Ray, Erwin Blumenfeld гэх мэт маш олон алдартай зурагчидтай ажиллаж байв. Тэдний дундаас Парисын зурагчин Fernand Fonssagrives-тай 1935 онд гэрлэсэн юм. Гэрлэлт удаан үргэлжлээгүй бөгөөд удалгүй Irving Penn гэх өөр нэгэн зурагчинтай гэр бүл болжээ. Fonssagrives 80 насандаа Нью-Йорк хотноо нөхөр Irving Penn болон хоёр хүүхдийнхээ дэргэд нас барсан юм.

Түүний охин Mia Fonssagrives-Solow нь хувцасны загвар зохион бүтээгч бол түүний хүү Tom Penn нь дезайнер байсан. 2004 онд болсон Elton John-ы фото зураг цуглуулгын дуудлага худалдааны үеэр 1950 онд Irving Penn-ы дарсан эхнэр Lisa Fonssagrives-ын зураг 57.360$-оор зарагдсан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.