Зүрхний өвчнийг урьдаас илтгэх шинж тэмдгүүд
Зүрх судасны өвчин Дэлхийн хүн амыг ихэнх хувийг эзэлдэг. АНУ-д жилд дунджаар 610,000 хүн зүрх судасны өвчнөөр нас бардаг гэсэн судалгаа байна. Энэхүү өвчин нь амьдралын буруу хэв маягаас үүсэлтэй гэж үздэг. Хүний бие махбодид өвчний эрт үеийн шинж тэмдгүүд илэрч байдгийг ихэнх хүмүүс тоохгүй, анзаараагүй өнгөрснөөс ихэнх өвчин ужгирч хүндэрдэг. Хэрэв таньд дараах шинж тэмдгүүд илэрвэл та зүрх, судасны өвчний эхэн үе гэж үзэж болох юм
1. Гар хүндэрч өвдөх

Ихэнх хүмүүс зүүн гар хүндэрч, даагдахгүй өвлдөө гэж ярьдаг. Энэ нь зүрхний өвчний эхэн үеийн шинж тэмдэг юм.
2. Зогсолтгүй ханиах

Ханиалга олон өвчний эх үүсвэр байдаг үүний нэг нь зүрх судасны өвчин. Ялангуяа цустай ханиалгаж байгаа бол болгоомжтой байх хэрэгтэй. Цус гарсан ханиалга нь зүрхний дутагдлын шинж тэмдэг юм.
3. Хавагнах

Цусны эргэлтийн үйл ажиллагаа муудах үед ялангуяа хөлийн тавхай маш ихээр хавантдаг юм. Тиймээс эмчил хандаарай
4. Хоолны дуршил багасах

Зүрх өвддөг хүн хоолны дуршил багасаж, бага хэмжээгээр идсэн ч дотор муухайрдаг. Үүний шалтгаан нь гэдэс, элэгний эргэн тойрон дахь шингэний хуримтлал багассантай холбоотой. Хэрвээ дээрх шинж тэмдэг удаан хугацааны турш арилахгүй байвал эмчид хандах нь зүйтэй
5. Стрэсс

Зарим судалгаанаас үзэхэд сэтгэл санаа нь тогтворгүй хүмүүс зүрхний өвчинд нэрвэгддэг.
6. Ухаан алдах

Унтах, ухаан алдах нь зүрхний өвчний хамгийн тод илрэл юм. Эдгээр нөхцлүүдийн нийтлэг шалтгаан нь артерийн бөглөрөл буюу хавхлагын нарийсалт юм.
7. Царай зүс цонхийх

Нүүр болон биеийн өнгөний өөрчлөлт нь ихэвчлэн цусны урсгал буурч, цусны улаан эсийн тоог бууруулж, цус багадсантай холбоотой. Хэрэв арьсны өнгө өөрчлөгдсөнийг анзаарсан бол эмчид хандаарай
8. Тууралт, толбо

Америкийн зүрх судасны коллежийн судлаачид нэгэн судалгааг хийжээ. Үүнд
Арьсны тууралттай хүмүүсийн 48 хувь нь зүрхний өвчинтэй байж, 29% хувь нь холестирин ихтэй байжээ. Харин хайрст үлд өвчтэй хүмүүсийн хувьд зүрх судасны өвчин тусах магадлал нь 59 хувиар илүү байсан гэнэ.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.






