Сонгуулийн өмнөх жинхэнэ шоу

 

 

Өнөөдөр УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын өргөн мэдүүлсэн Одонтой эхчүүдэд мөнгөн тэтгэлэг олгох тухай хуулийн төслийг хэлэлцээд “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзжээ.

Гэхдээ баярлахад эрт байна. Ирэх он хүртэл тэвчээртэй хүлээх хэрэгтэй гэнэ.

Уг төсөлд тусгаснаар Алдарт эхийн I зэргийн одонтой ээжид нэг сая төгрөг, Алдарт эхийн II зэргийн одонтой ээжид 500 мянган төгрөг, гурван хүүхэд төрүүлж өсгөсөн бол 300 мянган төгрөг олгоно.

Гэвч хуулийн хэрэгжих хугацаа нь 2013 оны нэгдүгээр сарын 1 гэж заасан байна. Энэ нь Монгол Улсын 2012 оны нэгдсэн төсөвт шаардлагатай хөрөнгийг тусгаж өгөөгүйтэй холбоотой гэнэ. 

Гишүүд маань жилийн дараагаас хэрэгжих хуулийг хэлэлцээд л, батлаад л...Аргагүй л сонгуулийн жил мөн дөө мөн.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.