Бие организмаа цэвэрлэх нь эрүүл мэндэд нөлөөлөх үү?

 

 

Эхний хэсэгтээ эрүүл явах эсэхэд таны сэтгэлийн  өөдрөг байдал, далд ухамсар нөлөөлнө гэж бичсэн болохоор сөрөг бодлоосоо салж чадсан гэж бодож байна. Тийм болохоор одоо бие организмын цэвэрлэгээний талаар хуваалъя. Хүний биед яагаад цэвэрлэгээ хэрэгтэй юм бол? 

Юуны өмнө өдөр бүр өтгөнөө гадагшлуулж байх ёстой. Хэрвээ 24 цагаас дээш хугацаагаар өтгөн хадгалагддаг бол та үүндээ санаа тавих хэрэгтэй. Жорлонд ороод хүндрэхдээ бид нар  муухай үнэр танарыг нь дарах гэж арц, хүж асааж бөөн юм болдог биз дээ. Тэгсэн атлаа биендээ 24 цагаас илүү хуримтлагдахад нь огт санаа тавьдаггүй нь гайхалтай.

Өтгөнд индол,скатол гэх мэт хорт бодисууд байдаг болохоор муухай үнэртэж байгаа юм. Тэгвэл тэр бодисууд хэзээ,яаж цусанд ордог байнаа?  Бидний биеэр урсаж байгаа цус тодорхой хэмжээний шингэнийг бүдүүн гэдэснээсээ татаж байдаг.  

Өтгөн тань хатдаг бол баасны үлдэгдэлүүд цусанд орж ирнэ.  Ингэснээр цус өтгөрч,  урсгал нь удааширч, эрхтэн тогтолцоонд цаг хугацаандаа очих ёстой цусан хангамж алдагдана, үүний хамгийн муу үр дагавар нь хүчилтөрөгчийн дутагдал эрхтэнүүдэд үүснэ. Хүчилтөрөгчгүй орчин нь өвчин үүсгэгч нян бактери, шимэгч, хавдрын эсүүдийн  үржих тохиромжтой газар.

Тэгэхээр өтгөн хаталттай байхад өвчинд өртөмтгий болох аж. Мэдээж арьс дотор эрхтэний толь учраас арьс хуурайших, янз бүрийн тууралт гарах, батга гарах нь ойлгомжтой.  Өтгөн хатах гурван  шалтгаан л байгаа.

Үүнд:                                                                                                                  

  1.  Хоногийн  шингэний  хэмжээ  багасах                                                                                       

  2.  Бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөний алдагдал                                                                   

  3.  Гэдсэнд байх ашигтай бактерийн тоо цөөрөх  

                  

Хоногийн шингэний хэмжээ гэж юу юм болоо?                                                                      

   

 

Та хоногт 2 литр шингэн уух хэрэгтэй гэж бичсэн зөвлөгөөг олонтоо л уншсан байх. Өдрийн уух шингэн үүнээс багагүй байх ёстой. Мэдээж ус шүү дээ. Уснаас өөр цай, ундаа, жимсний шүүс зэргийг хоол гэж ойлгож болно.

Хоол боловсруулах тогтолцоо  маань өдөр бүр  бидний төлөө 8-10 литр шингэнийг зарцуулдаг гээд бод доо.  Та цагаан хоолтон байсан ч ийм хэмжээний шингэн мөн адил зарцуулагдана.

 Хаанаас гардаг юм бол?  Амны хөндийг үргэлж чийглэг байлгахын төлөө  хоногт  1-2 л орчим шүлс ялгарна. Ходоодны булчирхай 1,5-2 л шүүс, нойр булчирхай 1-2 л усархаг шүүс, цөс 0,5-1 л, нийт гэдэсний урт 6-8 м урттай гээд бодохоор төдий хэмжээний шүүс ялгарна. Дээр нь хөлс 200 гр, шээс 1,5 л, өтгөнөөр 200 гр  шингэн ялгардаг.

Гайхалтай байгаа биз. Тэгвэл энэ гадагш алдаж байгаа шингэний  0,3%-ийг буюу  2,5 л усыг бид уух ёстой юм байна шүү дээ. Уух усаа өдөртөө бага багаар ууна, дундуур нь уух хүсэлтэй бусад шингэнээ ууж болно.

Харин ус маань хүйтэн биш, халуун ч  биш  байх ёстой. Өдөртөө 2,5 л ус ууж байгаа тохиолдолд өтгөн хатахгүй, хоол боловсруулалт хэвийн явагдана, арьсанд чийг дутагдахгүй.

Хүүхнүүд минь ээ, огт шингэн уудаггүй атлаа нүүрэнд үрчлээ суулаа гээд үглэх нь утгагүй. Хичнээн өндөр өртөгтэй гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглээд нэмэр болохгүй,  дотроосоо шингэнээ сайн нөхөж өгвөл илүү үр дүнд  амархан хүрнэ.

Та ойлгосон болохоор одоо 2,5-3 л усыг байнга ууж заншаарай. Цус чинь шингэрээд сарын дараа л царай тань гэрэлтэх болно.

Л. Оюун-эрдэнэ

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.