Эцэг эхийнхээ мөрөөр замнаж нэрт эрдэмтэн болсон бүсгүй

 

Ирен Жолио Кюри ба Жан Фредерик Жолио

/1935 он – Нобелийн химийн шагнал хүртэв/

Ирен Жолио Кюри /1897-1956/ нь Мария ба Пьер Кюригийн охин юм. Эцэг эхийнхээ мөрөөр замнаж нэрт эрдэмтэн болсон энэ бүсгүй өөрийн эр нөхөр Жан Фредерик Жолиогийн хамт 1935 онд Нобелийн химийн шагналыг хүртсэн байна.

Ф.Желио /1900-1958/ эхнэрийнхээ хамт 1934 онд "Элементүүд өөрчлөгдөх нь","Цацраг идэвхит бодисуудыг зохиомлоор гаргаж авах арга" сэдвээр эрдмийн ажил бичиж, Шведийн эрдэм-шинжилгээний төвийг шуугиулж байжээ.  Фредерик 1925 онд Кюригийн Радийн эрдэм шинжилгээний газар туслахаар орон ажиллаж байгаад жилийн дараа Ирентэй гэр бүл болжээ.

Ирен дангаараа болон нөхрийнхөө хамт цөмийн физик болон элементүүдийн өөрчлөлт (транемутаци), байгалийн болон зохиомол аргаар радио идэвхт бодис гаргаж авах салбарт тун олон судалгаа, шинжилгээний ажил хийсэн юм. Тухайлбал, 1938 онд хүнд элементүүдэд нейтрон хэрхэн үйлчилж буйг судалснаар "Ураны задралын томъёо"-г нээхэд чухал алхам болсон байдаг.

Ирен 1932 онд лектор, Парисын шинжлэх ухааны академийн профессор, 1946 онд Радийн эрдэм шинжилгээний төвийн захирлын албан тушаалыг хашиж байв. 1948 онд нөхрийнх нь удирдаж байсан Францын анхны цөмийн реактерыг зохион бүтээх төсөлд Ирен оролцсон байна. Мөн амьдралынхаа сүүлийн жилүүдэд 160 мегавольтын хүчин чадал бүхий синхроциклотронтой цөмийн физикийн төвийг байгуулахаар зүтгэж байсан боловч чадаагүй байна. Харин үүнийг нь нөхөр Фредерик гүйцээсэн юм. 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.