Дотроосоо гэрэлт бүсгүй минь



Энэ дэлхий дээр амьдралын тойрог зогсолтгүй эргэлдсээр л байдаг. Өнөөдөр нэг нь хорвоог орхин явж байхад, нөгөө нь тоост алтан дэлхийд мэндлэх хосгүй хувь заяагаар дөрвөн цагийн эргэлтэд ирнэ. Энэхүү амьдралын тойрог үеийн үед үргэлжилж, цаг хугацаа та биднийг өөрийн хатуу дүрэмдээ захирсаар байдаг. Хүн бүр энэ хорвоод ямар нэгэн учир шалтгаантай ирдэг. Эмэгтэй хүний хосгүй хувь заяаг олж амьдрал гэдэг их хөлөгт хөл тавьсан бүсгүйчүүд бид энэхүү хүрдний эргэлтэнд утга учиргүй амьдрана гэдэг дэндүү хайран. Хэн нэгэн зорилгогүй бол дарвуулгүй далайд хөвөх усан онгоцтой адил. Гэхдээ хүн бүхэн чухамдаа нэг зүйлд тэмүүлдэг нь эргэлзээгүй. Сайн сайхан, аз жаргалтай амьдралыг хүсдэггүй хүн энэ хорвоод үгүй.  Гагцхүү аз жаргалыг бүтээж чадаж байж л амьдралаа хайрлаж эхэлдэг билээ. Аз жаргалын үндэс нь таны ДОТОР оршиж байдаг. Энэ бол дотоод сэтгэлийн хүч.

Гаднаа аз жаргалтай мэт харагдахад гол биш, харин дотроосоо гэрэлтэх нь бүсгүй хүний хамгийн том чимэг гэдэгт итгээрэй. Дотор чинь орших тэр сайхан бүхнийг хэн ч чамаас булааж чадахгүй, хэн ч түүнийг дуурайж чадахгүй гээд төсөөл дөө. Гайхалтай биш гэж үү? Чамд тэрхүү хосгүй сайхан чанар байгаа цагт чи хэнээс ч тод гэрэлтэнэ. Дотоод сэтгэлийн аз жаргал гэдэг ийм л их хүчтэй зүйл. Тэр үргэлж сайн сайхныг билэгддэг, мөн бидэнд амьдрах итгэл бэлэглэж, урам зоригийг маань бадрааж, хайрыг түгээх хамгийн том хөдөлгүүр болж байдаг. Өөрийнхөө дотоод сэтгэлийг засаж, өөрөөсөө аз жаргалыг мэдрэхгүйгээр өөр хэн нэгнийг ойлгоно гэж үү. Зүрх сэтгэлээ дагаж, өөрийгөө хайрлаж явах нь хамгийн чухал гэдгийг үзэсгэлэнт эмэгтэй та санаж яваарай. Та өөрөөрөө байж гэмээнэ амьдралынхаа утга учрыг бий болгож буй хэрэг. Тиймээс өөрсдийн алхам бүртээ дотоод аз жаргал буюу сэтгэлийн аз жаргалыг мэдрэх нь хамгийн ЧУХАЛ.

Зүрхэнд ХАЙР, бодолд УХААРАЛ буй цагт бидний бүх үйлдэл зөв. Харин хамгийн анхны алхам нь чин сэтгэлийн инээмсэглэл юм. Бүсгүй хүний чимэг болсон дотоод сэтгэлээс ундран гарах ИНЭЭМСЭГЛЭЛ-ээр өдөр бүр өөрийгөө чимээрэй.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
harhan (194.103.194.29) 2014-06-19 17:48:08
medeelelee solij holij bgaach heden jiliin bj bsan dahin dahin niitleed bh ium-ta nartai utasaar holbogdoj saihan uhaan suugaach eee bichij niitelj bgaa iumaa unshij hyanaad oilgoj uhaarch bgaa niitleech gej guimaar bna zarimdaa ch oi gutmaar ium bichih iumaamongoliin eliirel bol energi ***** mungu shuteh geh met zuils gadaad sonin deer garsan bsan shuu
oilgosongui ee (194.103.194.29) 2014-04-28 19:58:43
az jargaliig olj baij amidraliig hairlana gesen bh shig bnaamidralaa hairlaj zorilgoo todorhiolj chadaj bval az jargal ni bish ium baih daa
tseegii (202.179.11.222) 2014-04-07 09:22:11
dotood setgelees gereltehed gadna orchin nuluuluh zailshgui niigmiin baidlaas shudraga busaas gereltei baisan hun ch buhuh ayltai bna