Юнгэн хатан
...Монголын баруун гap Түмэдийн Алтан ханы Юнгэн хатан /1550-1612/ бол ухаалаг, үзэсгэлэн гоо, авъяас билэгтэй бүсгүй байлаа. Залуу бүсгүй Юнгэн хадамд гарах үед Алтан хан нэгэнт нас өндөр болсон байсан тул, түүний хатан Юнгэн төрийн хэрэгт шамдан оролцож найдвартай түшиг тулгуур, зөвлөгч нь болж байлаа. Юнгэн хатан өнгө зүс гоо үзэсгэлэн, хурц сэргэлэн ухаантай хүн байв. Тэр жилд нэг удаа явагдах Монгол, Хятадын харилцан алба барих ба арилжаа худалдаа хийх ажлыг өөрийн биеэр эрхлэн явуулдаг байсан учраас говийн өмнөх Монгол аймгийн дунд ихээхэн нэр хүндтэй болсон ажээ. Юнгэн хатан үргэлж нэхий дээл, булган малгай өмсөж, морь унаж саадаг агсан, хил хязгаар орноор байцааж явах ба Монгол Хятадын найрамдлын хэлэлцээрт тогтоосон зүйлс хэрхэн явагдаж байгааг хянан, ингэснээрээ хязгаар нутаг амар тайван, ард иргэд амар жимэр аж төрөн, аюул зовлонд унахгүй болно гэж үзэж байжээ...
Үргэлжлэлийг "Тэргүүн индэр"-ийн түүхчийн булангаас уншаарай.







