Хүн ба байгаль дэлхийн харилцан шүтэлцээ
3 удаагийн нийтлэлийг минь уншаад өөрт тань таалагдсан байх гэдэгт итгэлтэй байна. Одоо таны сэтгэл санаа өөдрөг үзлээр орчлонг харж, бие организмынхаа хэвийн үйл ажиллагааг явуулахын тулд хоногийн уух шингэнээ хангалттай ууж байгаа гэж найдаж байна. Тиймээс өдөр бүр өтгөн нь гадагшлаад, цус тань шингэрсний шинж болох царай тань гэрэлтээд, бие тань нэг л хөнгөн байгаа бизээ. Энэ удаа та бүхэндээ хүний бие болон байгал дэлхийн харилцан шүтэлцээний талаар хүргэе.

Хорвоо дэлхий дээр уялдаа холбоогүй зүйл гэж байдаггүйн адилаар, бидний бие махбодь ч мөн адил байгаль дэлхийтэйгээ нягт холбоотой байдаг аж.
1. Жил 12 сар
2. Цаг/24/хэдий ч өдөр ба шөнө гэж хуваавал 12,12 болно.
3. Нүдний солонгон бүрхэвч 12 зураглалтай.
4. Одны орд 12/Хонь, үхэр, ихэр, арслан, жинлүүр....хумх, загас/
5. Олимп 12 бурхантай/Ялалтын бурхан Ника, хайр дурлалын бурхан Афродита…/
6. Есүс Христ 12 дагуултай/Матей, Симон, Иаков.../ гэх мэт
Тэгвэл одоо цагийн зүүний горимоор ажилладаг 12 эрхтэн тогтолцоог харъя.

Танд сонирхолтой санагдаж байна уу? Магадгүй та үүнийг мэддэг ч байж болно.

Тэгвэл бие организмын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхийг тодорхойлдог 12 үзүүлэлт байдаг.
Үзүүлэлтүүд энэ тоондоо тохирч байвал санаа зоволтгүй гэсэн үг.
1. Цусны даралт 120/ 80 ба 110 /70
2. Хэвийн амьсгалын тоо 1 минутанд 16-20 удаа
3. Зүрх 1 минутанд 68-72 удаа цохилох
4. Цусны улаан эсийн дотор агуулагдаж, хий тээвэрлэгчийг ийнхүү нэрлэнэ
5. Цусанд агуулагдана
6. Бодисын солилцооны үр дүнд биеийн халуун тогтвортой байна.
7. Шээсний хэвийн хэмжээ 1,5 л
8. Хүчил-шүлтийн баланс тэнцвэртэй байгаа үед та өвдөхгүй
9. Өндөртөө тохирсон жинтэй байх
10. Дархлааны эсүүд тодорхой хэмжээгээр байж, биднийг хамгаалж байдаг.
11. Цусны сахар тогтмол байх,
12. Цусанд тодорхой хэмжээгээр байж, өөх тосны солилцоонд оролцох органик нэгдэл
“ 7 “ –гийн тооны Байгаль ба Бие махбодын шүтэлцээг авч үзье.
Солонго 7 өнгөтэй
Гариг өдрүүд /Даваа,Мягмар...Ням/
Ая дууны 7 эгшиг /До, ре, ми, фа, соль.../
Чакра /Энергийн 7 давхарга/
Нарны аймагт бидний амьдран буй дэлхийгээс гадна 7 гариг байдаг. /Буд, бархасбадь, санчир.../
Цагаан гэрэл олон талстаар дамжихдаа 7 өнгөнд хуваагдана.
Эрхтэн тогтолцоогоо гүйцэтгэх үүргээр нь 7 хуваана. Үүнд:
- Амьсгалах
- Цусны эргэлт
- Хоол боловсруулах
- Захын мэдрэлийн тогтолцоо
- Яс булчингийн тогтолцоо
- Нөхөн үржихүй
- Шээс ялгаруулах
Ертөнц дээрх бүх зүйлс харилцан шүтэлцээтэй. Ингээд бодохоор бид эх дэлхий, байгальтайгаа нягт холбоотой. Та өөртөө эрч хүчийг байгалиасаа л хамгийн ихээр авна. Тиймээс ч өвөг дээдэс минь нар, сарнаас энерги авч, хөх тэнгэртээ хүслээ шивнэж залбирдаг байсан ажээ. Тайван дөлгөөн, уужим ухаанаар аливаад хандах нь эрүүл мэндээ ч бас хамгаалдаг байсны ухаан болов уу. Уртын сайхан аялгууг эгшиглүүлж гэрлэн бүрхүүлээ хамгаалахаас гадна өглөөний шүүдэр дээгүүр хөл нүцгэн алхаж газраас эрч хүчийг авдаг байсан төдийгүй уулсын оройд гарч дотоод сэтгэлээ ариусган, бодол, оюун ухаанаа төвлөрүүлдэг байсан тухай бид олонтоо уншдаг. Зуны улирал ирэхэд хөл нүцгэн зүлэг ногоо, элс хайрга, чулуун дээгүүр алхаад нэг үзэх үү?
Л.Оюун-Эрдэнэ





