Бидэнтэй нэгдсэн НДХ-ийн хамт олон ийн өгүүлэв

 

А. Богдхан уулын ноён оргил Цэцээ гүний оргилд гарсан сэтгэгдэл?

Б. Аз жаргал гэж таны хувьд юу вэ?

 

 

1.    Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын байцаагч А.Сүнжидмаа

a.    Өнөөдөр бид Нийгмийн даатгалын хамт олноороо энэ Цэцээ гүн оргил дээр гарч ирсэндээ маш их баяртай байна. Энд Нийгмийн даатгалын хэлтсээс нийтдээ “21 дарь эх” буюу 21 эмэгтэй гарч ирлээ. Нийтдээ бүгд  108 эмэгтэй гарч ирснийг маш их билэгшээж байна. 

b.    Аз жаргал гэж хувь хүн өөрөө өөртөө сэтгэл хангалуун байхыг хэлнэ.

 

 

2.    Нийгмийн даатгалын ерөнхий газрын хэвлэлийн төлөөлөгч З.Юмдүнчин:

a.    108 гэдэг бол маш агуулгатай тоо. Тэр дунд Нийгмийн даатгалаа төлөөлж 21 эмэгтэй дэхийн хамгийн анхны тахилгатай уул, Богдхан уулын оргил Цэцээ гүн дээр гарч байна. Шиний 15-нд багтаж оргил дээр гарч ирэн хийморь сүлдээ сэргээж  байгаа минь үнэхээр аз завшаантэй хэрэг болж байна. Аз жаргалын аялал нэртэй сайхан аялал зохиож байгаа emegteichuud.mn цахим сэтгүүлийн хамт олондоо баярлалаа гэж хэлмээр байна.

b.    Аз жаргалыг хүн сэтгэл дотроосоо л хайх ёстой. Өнөөдөр бид Цэцээ гүний оргил дээр гарч ирж байна гэдэг эндээс эрч хүч, энерги авч байгаа нь бас л нэг аз жаргал болов уу?

 

 

3.    Баянгол дүүргийн НД-ийн хэлтсийн хяналтын байцаагч Н.Батчимэг:

a.    Emegteichuud.mn цахим сэтгүүлийн хамт олноос зохион байгуулж байгаа “Аз жаргалын аялал”-д хамт аялаж байгаадаа сэтгэл маш сайхан байна. Басхүү ардаа байгууллагынхныхаа хүслийг тээж ирж, энд хүргэж байгаадаа баяртай байна. Энэ мундаг Ноён оргилын орой дээр гарч ирсэндээ сэтгэл хангалуун байна. Юуны өмнө emegteichuud.mn сэтгүүлийнхэндээ талархал илэрхийлмээр байна. Учир нь эмэгтэй хүнийхээ хувьд, эх хүнийхээ хувьд эмэгтэйчүүдийн төрийн бус байгууллага бидний дуу хоолой болж ажиллаж байгаад сэтгэл маш их хангалуун байна. Та бүхэндээ амжилт хүсье.

b.    Аз жаргал гэдэг гэр бүлээрээ, хамт олонтойгоо инээд баясалтай, сэтгэл хангалуун байхаас гадна тэднийхээ хүсэл зорилгыг энэ ноён оргилын орой дээр ирж шивнэн, гуйж байгаа минь миний аз жаргалын бас нэгэн эхлэл гэж бодож байна.

 

 

4.    Баянзүрх дүүргийн НД хэлтэст хяналтын байцаагч Д.Мөнх-Отгон:

a.    Анх удаа ууланд авчирч үзэж байна. Сэтгэл маш өндөр байна.

b.    Сайхан амьдрал

 

 

5.    НДЕГ-ын Гадаад харилцаа, сургалт мэдээллийн газрын дарга Б.Бат-Отгон:

a.    Өнөөдөр манай НД-ын нийт 21 эмэгтэй энд ирлээ. Маш сайхан байна. Хамгийн түрүүлж гарч ирсэн. Эхний зургаан хүн гурван хүн манай байгууллагынх нь байлаа. Ялангуяа НД-ын 70 жилийн ой тохиож байгаа энэ үед шинийн арван таванд багтаж Нийгмийн даатгалаа даатгалаа.

b.    Эрүүл мэнд, гэр бүл, сэтгэл хангалуун ажил. 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.