Та-Та алчуур худалдаанд гарлаа
Эмэгтэй хүний хэрэгцээнд таарах зүйлс маш их. Халуун өдрүүдэд эмэгтэй хүн хааяа хөхний даруулга аваад тавьчихмаар, усанд орсны дараа биеэ амраах ч санагдах үе бишгүй тохиолдоно. Эрин Робертсон гэгч эр эмэгтэй хүний сайн найз байж чадах алчуур хийсэн нь олон олон эмэгтэйчүүдийн талархлыг хүлээжээ. Хөхүүл ээж, наран шарлагын газар амарч зугаалахыг хүссэн бүсгүй бүрт зориулагдсан байна.

Эрин тэмдэглэлд "саун, спагаар үйлчлүүлэх, гэртээ байхад ч таны хамгийн сайн найз байж чадна" хэмээн бичжээ. Та энэхүү шидэт алчуурыг Та-Та towel албан ёсны сайтаас захиалан авах боломжтой аж.

Та-Та алчуурын үнэ нь 45 доллар бөгөөд жирэмсэн болон хөхүүл ээжүүдэд ч зориулсан гэдгээрээ давуу талтай юм. Жирэмсэн эмэгтэйчүүд жин нэмэхийн хэрээр хөх ч мөн адил хэмжээ нь томордог ба жирэмсэн эхийн бие их хөлөрдөг нь арьсыг нурааж, эмзэг болгодог байна. Та-та алчуур энэ асуудлыг ч шийдвэрлэж чаджээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







