Хүүхнүүд ээ, аяга таваг угаадаг шингэнээс татгалзвал ямар вэ?

 

Эзэгтэй та аяга таваг угаахдаа ямар угаалгын шингэн хэрэглэдэг вэ? Халуун ус, өнгийн порлон, угаалгын шингэн... Ганцхан дуслыг хийгээд гайхалтай сайхан хөөсөрч, хоолны үлдэгдэл тосыг хормын төдийд арилгадаг тэр шингэн бидний ажлыг гайхалтай хөнгөвчилдөг ч тэр хэмжээгээрээ эргээд муу нөлөө үзүүлдэг гэдгийг бид тэр бүр мэддэггүй.

Жаахан байхдаа би багахан ус халааж аяга, халбагаа угаагаад аяганы марлиар арчдаг байлаа. Мэдээж элдэв шингэнтэй ус биш болохоор дахин дахин зайлж ус үрэх шаардлагагүй. Худгаас зөөдөг усаа хэмнэхээс гадна аяга угаасан ус элдэв төрлийн хөөсрүүлэгч бодисгүй болохоор шууд л нохойны идүүр рүү хийчихнэ. Угаадсыг уусан нохой ч хордохгүй. Аяганы марлиа орос барааны савангаар савандаж угаагаад содатой усанд буцалгаж ариутгана. Ерөнхийдөө нэг иймэрхүү...

Харин өнөөдөр дулаан байранд амьдарч халуун усыг ахуйн цэвэрлэгээнд хангалттай хэрэглэдэг хэрнээ бид аяга тавга угаач тусгай шингэнг заавал ашиглах болжээ.

 

Дэлхийд өдөрт дунджаар 101000 ширхэг аяга таваг угаагч шингэн үйлдвэрлэдэг нь энэхүү угаалгын шингэн маш их эрэлт хэрэгцээтэйг харуулж байгаа тоо юм. Гэвч энэ нь хүний биед тийм ч таатай нөлөө үзүүлдэггүй ажээ. Тэр тусмаа буруу хэрэглэвэл. Өнгө өнгийн порлон дээр хайр найргүй асгаад угаачихдаг энэ шингэнийг бид сайлахаас биш муулдаггүй.

 

Түүнд агуулагдах тос задлагч бодис нь ходоодыг цочроон улмаар хоол боловсруулах эрхтнээр дамжин биеийн бүхий л хэсгээр тархдаг гэдгийг мэддэггүй. Гэтэл ходоодонд орсон савангийн хольц бүхий энэхүү бодис нь биед хэрэгтэй хүчлийн хэмжээг багасгаж хоол боловсруулах ажиллагаанд сөргөөр нөлөөлдөг. Мөн их хэмжээгээр, удаан хугацаанд хэрэглэвэл судас хатуурч улмаар судасны хананд наалдах зэрэг сөрөг нөлөөтэй болохыг судлаачид баталжээ.

 

Тиймээс гэр бүлийнхээ эрүүл мэндийн өмнө хамгийн их хариуцлага хүлээдэг эзэгтэй та аяга таваг угаадаг угаалгын шингэнээсээ татгалзвал ямар вэ?.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.