Саятнуудын амьдралын түүхээс цуврал ФИЛ БА САША



Тэр хэн бэ? Хөгшин тэрбумтан  Филипп Раффин, тэр 74 настай. 2 тэрбум долларын эзэн.

Тэр эмэгтэй хэн бэ? Александра Николаенко – “Украины мисс-2001”, 2004 онд Украинаас оролцсон “Дэлхийн мисс”.

Хаана танилцсан бэ?  Тэд энэ асуултанд хариулахыг хоёулаа дургүйцэв. Дональд Трампын үдэшлэг дээр байх гэж олон нийт таамагладаг.

Танилцсан түүх: Нэгэн уралдааны дараа Саша “Дэлхийн мисс” уралдааны ерөнхийлөгч Дональд Трамптай танилцжээ.  Харин тэрээр 72 настай тэрбумтан  Фил Раффинтай нөхөрлөдөг бөгөөд түүний эмэгтэйчүүдийн гоо сайханд татагддагийг мэддэг байв. Дональд Трамп тэдний хуриман дээр “Би анх Александраг хараад хүүхэлдэйн киноны баатар шиг том нүдтэй энэ бүсгүй Филиппид таалагдана гэдгийг  шууд л ойлгосон”  хэмээн зарлажээ.

Анх Филипп бүсгүйд гэрлэх санал тавихад тэр татгалзсан байна. “Фил бид 2 маш их насны зөрөөтэй. Энэ бол бидний хувьд энгийн зүйл биш л дээ. Одоохондоо бие биенээ сайн мэдэхгүй байгаа" хэмээн Саша тайлбарлаж байжээ. Харин хосууд танилцсанаасаа хойш 3 жилийн дараа  гэрлэж аз жаргалтай амьдарч байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.