Хайр дурлалын асуултанд хариулахад бэлэн үү бүсгүйчүүд ээ?
Хайр дурлалын асуултанд хариулахад бэлэн үү бүсгүйчүүд ээ? Хэр зэрэг тохирохоо олж мэдмээр байна уу?
1.Эхлээд харилцааны талаар бүр мартаад өөрийгөө бодоод үзээрэй. Аль нь таныг хамгийн сайнаар тодорхойлж байна?
а. Ер нь бол хатуужилтай шийдэмгий, ирээдүйд хаана байхаа бас өөрийгөө хэн гэдгээ сайн мэддэг хүн.
б. Өөртөө тийм ч итгэлтэй биш. Хэдийгээр өөрийгөө дайчилан өөрчилөхийг хүсдэг ч гэсэн ирээдүйгээ төлөвлөх тал дээр бусдаас тусламж, зөвлөгөө авахад татгалзахгүй.
в. Би хэнтэй хамт байхаасаа мөн миний амьдралд гол нөлөө үзүүлж буй хүчин зүйлсээс шалтгаалаад өөрийгөө өөрчилөх дуртай.
2.Та болоод таны хайртай залууд доорхи зан чанараас хэд нь байдаг бол?
-Алиа хошин зан,
-Эелдэг сайхан ааштай,
-Аядуу зөөлөн чанар,
-Хайр халамжаа харамгүй илэрхийлэх,
-Нэгнийхээ алдаа дутагдалд ач холбогдол өгдөггүй,
а. 2 ба түүнээс их
б. Бид 2т 2ууланд нь дор хаяад нэг нэг бий
в. Нэгээс хэтэрэхгүй дээ
3.Одоо тэгвэл эдгээрээс?
-Нэгнээ дорд үзэх
-Жигшиж зэвүүцэх
-Түргэн уурладаг
-Өөрийгөө удирдах чадваргүй
а. Аль нь ч байхгүй
б. Бидний дунд нэг бий
в. Бүүр 2-с ч илүү
4.Найз залуу чинь чиний бодлоор хэр ухаалаг вэ?
а. Би арай илүү байхаа
б. Бараг ладилхан
с. Тэр маань надаас илүү ухаантай
5.Та юм уу таны партнер чинь бие биенээ олны өмнө үл хүндэтгэх хандлагатай байдаг уу? Айхтар ичээд байхаар биш үл ялиг тоглоом шоглоом биш ч гэлээ - “ Чи түүний яаж хурхирахыг сонсдог ч болоосой”, “ эхнэр маань бэлэн болох гэж бөөн юм болно” гэх мэт...
а. Хэзээ ч үгүй
б. Хааяадаа нэг тэгдэг шүү
с. Үргэлж л ...
6.Өдөр болсон зүйлээ түүнтэйгээ хуваалцдаг уу? Ажилдаа явах замдаа тохиолдсон зүйлсээ ч юм уу хэн нэгэнтэй маргалдсан тухайгаа гээд л жижиг сажиг зүйлсээ ярьдаг уу?
а. Ихэнхи өдрүүдэд. Ер нь бол дор бүр нь л хэлчихдэг.
б. Хааяа ганц нэгхэн жижиг сажиг юмаа ярилцана.
с. Ховорхон бараг л үгүй гэж хэлж болно.
7.Бүх л хосуудад маргах үе байдаг. Гэхдээ та 2-ын маргаан хэрхэн дуусдаг вэ?
а. Бид 2 аль болох тайван байдаг. Заримдаа бүр ээлжээ хүлээн уурлах үе ч бий. Гэхдээ бид 2 тэгээд л инээлдээд л дуусдаг.
б. Хэсэг зуур аашилж байгаад л хэн нэгэн нь уучлаарай гэж хэлдэг.
в. Хэдэн өдөр уурандаа нэг нэгнээ тоохгүй байж байгаад л нэг мэдхэд хэвийн болчихсон байдаг.
8.Секс хийж байх үед залуу чинь чиний дургүй зүйлийг хийгээд байхаар ?
а. Мэдрэмжтэйгээр түүнийгээ чиглүүлэхийг хичээнэ... дээшээжаахан доошоо , зөөлхөн, удаан....гээд л...
б. Зүгээр юу ч болоогүй юм шиг таалагдаж байгаа дүр эсгэнэ. Түүнийгээ л гомдоохгүй бол надад тийм ч чухал биш.
в. Шуудхан л хэлчихдэг. “ яг юу хийх гээд байгааг чинь ойлгохгүй нь гэхдээ таалагдаргүй байна” гээд л...
9.Зөвхөн хоёулхнаа гэртээ нэг нэгнийгээ гээд л хэр их өнждөг вэ?
а. Байнга ... түүнтэйгээ хамтдаа хоёулхнаа байх сайхан.
б. Хааяа л... гэхдээ ихэнхи цагаа гадуур гарж өнгөрөөдөг.
с. Хэзээ ч үгүй. Бид 2 бусад найзууд, гэр бүлийнхэнтэйгээ уулзаж, нийгэмтэйгээ хамт байх дуртай.
10.Түүнийгээ уулзалт, үдэшлэг дээр чангаар инээж, нусаа нийн , шүдээ чигчилэхийг хараад чи?
а. Би түүнийхээ тэр байдалд дуртай болоод байгаа шүү. Болохгүй бол анхаарлаа өөр тийшээ л хандуулчихдаг.
б. Одоо хүртэл тэр бүгдийг нь харахаар дотор арзайх шиг л болдог. Үргэлж л хэлдэг ийм байна тийм байна гээд л...
с. Жаахан хичээх юм бол удалгүй тоохоо болих байх.
Одоо хариултаа тоолоод л та хоёрын харилцаа хэр байгааг олж мэдэж болох нь....
Дийлэнх нь А:
Та хоёрын найз нөхөд шиг илэн далангүй байдал бас бие биенээ байгаагаар нь хүлээж авдаг чанарууд чинь та хоёрыг улам л нэгтгэж бат бөх харилцаанд байлгах бөгөөд ирээдүйд гарах бэрхшээлүүдийг төвөггүй давах нь. Харилцан бие биенээ хүндлэн, нэгнийхээ дутагдалыг хүлээн зөвшөөрч байгаагаар нь хүлээж авдаг, маргаанд ялахын тулд тоглоом хийж хөнгөн хөөрхөн аргаар шийдвэрлэчихдэг зэрэг чинь харилцааны хамгийн сайхан түлхүүрүүд юм шүү.
Дийлэнх нь Б:
Та хоёр урт хугацааны харилцаанд байна гэдэгтээ итгэлгүй байгаа болохоор жаахан хуумгай хандлага гаргаад байдаг юм байна. Үүний шалтгаан нь та хоёрын нэгнээ шүүмжилдэг , 2 биентэйгээ маргалддаг зэргээс болдог байж ч магад... эсвэл бүр та хоёрын нэг нэгэндээ хэлэлгүй нуудаг, илчлээгүй хайр халамжаас ч болох боломжтой. хэтэрхий хөндий байхыг хичээдэг бол мөн л учир байна гэсэн үг. Гэхдээ бүх юм тийм ч муу биш. Та хоёрын цаанаа боддог бодол сэдлүүд чинь давгүй сайн юм шиг байна. Хэрвээ та хоёр хоёулаа хүсвэл харилцаагаа авч үлдэх боломжтой шүү.
Дийлэнх нь С:
Маш их дурлал, хүсэл тэмүүлэл... магадгүй та халуухан хайр эсвэл хүйтэн хөндий харилцаанд зүгээр л зугаа болгож бүүр цаашлаад нэг нэгнээ үзэн яддаг хэрнээ ч хамт байгаад байж болох юм.Та хоёрт цаашдаа харилцаагаа сайхнаар аваад явчихаар эрч хүч , урам зориг ч алга. Нэг нэгнийхээ сэтгэлийн мэдрэмжинд огтхон ч анхаарал тавьдаггүй бөгөөд найз нөхөд шиг хангалттай зүрх сэтгэлээсээ хуваалцдаггүй юм байна. Гэхдээ удалгүй та 2 яг юуг хүсэж юуг хүсэхгүй байгаагаа ойлгож юмыг илүү өөр өнцөгөөс харч эхлэх болно. Дараагийн удаад хайртайгаа учирахдаа чи илүү дээр болсон байх болноо.





