Дуучин Лейди Гага, Кейти Перриг өөрийг нь дуурайдаг хэмээн “Twitter”-ээр буруутгажээ
Дуучин Лейди Гага, Кейти Перриг өөрийг
нь дуурайдаг хэмээн буруутгасан байна. Тэрбээр “Twitter” хуудастаа
“Кейти хонгор минь намайг битгий дуурай” гэж жиргэснээс болж хоёр уран
бүтээлчийн дунд хэрүүл үүссэн тухай www.eonline.com
мэдээллээ. Кейти түүний жиргээний хариуд “Би бол цор ганц” хэмээжээ.
Харин Гага “Чи цор ганц бишээ. Үнэндээ чи хоёрдогч” гэсэн бол Кейти
“Гага ойлгохгүй байна. Чи яагаад намайг өдөөд байгаа юм бэ” гэж хариу
бичиж олон нийтийн сүлжээ, олон мянган фэнүүдийнхээ өмнө нэгнийгээ давж
гарахаар чармайсан байна.


Энэхүү сүлжээний дайныг харсан болжморууд хоёр хуваагдаж эхэлсэн аж. “Eonline” сайтын мэдээлсэнээр “Гага зөвтгөж 1.7 хүн дагасан бол Кейтиг хамгаалж 1.4 хүн жиргэсэн” байна. Хоёр дуучин цаашид ямар үйлдэл хийхийг фенүүд нь сэтгэл түгшин хүлээж суугаа аж.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.





