Эзэгтэй танд өгөх даалгавар – 8

 

                                    

Цэцэн авхайн зүгээс эзэгтэй та бүхэндээ долоо хоног бүр барьдаг бэлэг “Эзэгтэй танд өгөх даалгавар байна” булангаа хүргэж байна. Өнөөдрийн даалгавар “Нууцхан бэлэг” нэртэй.

Эзэгтэй та энэ долоо хоногт дэлгүүр хэсэхдээ дотуур хувцасны тасгаар зочлоорой. Тэгээд өөрийн биед хамгийн эвтэйхэн, сайн чанарын материалтай дотуур хувцас сонгон авахдаа үргэлж худалдаж авдаг нэг л загварын даруухан өнгөтэй дотуур хувцаснаас татагалзаарай. Энэ удаа та хайртыгаа жинхэнэ гайхшруулах “галзуу”  хослол сонгох ёстой. Магадгүй гал улаан, янаг ягаан байж болох юм. Гэхдээ загварын хувьд нилээдгүй задгай, чамин хийцтэй байна. Худалдагч бүсгүйтэй дотно яриа өрнүүлж, өөрт хамгийн их таалагдсанаа мөнгө хайрлалгүй худалдаж аваарай.

Эцэст нь хэлэхэд энэ даалгаврыг биелүүлэхгүй өнгөрсөн ч болох юм гэж битгий бодоорой бүсгүй минь. Энэ даалгавар таньд болоод таны хайртад таалагдана гэдэгт итгэлтэй байна.  Амжилт хүсье.

Цэцэн авхай нь...

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.