Өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн гарын авлага гарлаа

Өсвөр насны хүүхдүүдэд зориулсан "Боломж дандаа чиний гарт" ном хэвлэгдэн гарлаа. Сэтгэл судлалын үндэсний төвөөс эрхлэн гаргасан энэхүү ном нь
-11-16 насны хүүхдүүдэд өөрөө уншихад зориулагдсан /хүсвэл ээж, аавтайгаа уншиж болно/,
-Өсвөр насны бие-сэтгэл зүйн онцлогийг тус насныханд ойлгомжтой хэлбэрээр тайлбарласан,
-Номон дээрээ шууд бичиж, тэмдэглэх боломжтой,
-Энэ насанд хамгийн их тулгардаг, хэн нэгнээс асуухаас эмээдэг асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаарх практик зөвлөмжүүдийг агуулсан,
-Өөрийгөө нээж, таних, хөгжүүлэх олон төрлийн арга замуудыг багтаасан,
-Энэ төрлийн ном огт байгаагүй бөгөөд хүүхдүүд нууцаа хуваалцах жинхэнэ найз, зөвлөгч нь болж чадах юм.
Номын товч агуулга:
- Өөрийгөө танъя хэмээх нэгдүгээр бүлэгт – хүүхэд өөрийн гэсэн хүсэл мөрөөдөлтэй байх нь ямар ач холбогдолтой, түүнийгээ хэрхэн бодит зорилго болгох, өөрийнхөө дотоод ертөнцөд бий болж байгаа биеийн болон сэтгэл зүйн өөрчлөлтүүдийг танин мэдэх, ойлгож, хэрхэн хүлээж авах, бэлгийн боловсролын тухай зэрэг сонирхолтой мэдээлэл, зөвлөмжүүдийг багтаасан болно.
- Бусдыг ойлгоё хэмээх хоёрдугаар бүлэгт – эргэн тойронд байгаа хүмүүсийг ч мөн адил хэрхэн ойлгож, харилцах, ялангуяа гэр бүлийнхэн, найзуудтайгаа хэрхэн ойлголцох, мөн энэ насны хамгийн чухал харилцааны нэг найз, үерхэл нөхөрлөл, хайр сэтгэлийн асуудлуудыг хөндсөн бөгөөд зөв харилцах арга ухааны талаар дэлгэрэнгүй ойлголтуудыг багтаасан.
- Ирээдүйдээ бэлдье хэмээх гуравдугаар бүлгээс – хүүхдүүд өөрт нь байгаа муу зуршлуудаа даван туулж, эерэг чанар, авьяас билгээ хэрхэн нээж, хөгжүүлэх, мөн энэ насанд хамгийн ихээр хэрэгтэй байдаг өөртэй итгэлтэй чанарыг хэрхэн хөгжүүлэх талаар, тэрчлэн ирээдүйн мэргэжил болон бусад чухал сонголтуудаа хэрхэн зөв хийх, цаашлаад өөр өөрийнхөө амьдралын эзэн нь байхыг сургаж, зөвлөж, хүрэх арга замуудыг агуулсан.
Эцэг эхчүүдээ хүүхдийн тань хамгийн чухал насанд нь дотны сайн туслагч, найз нь болох энэхүү номыг хайртай хүүхдүүддээ бэлэглээрэй.




