Д.Отгонцэцэг, О.Бурмаа нар олимпийн сонгон шалгаруулах тэмцээнд түрүүллээ

 

 

Д.Отгонцэцэг, О.Бурмаа нар “Лондон-2012” Зуны олимпийн наадмын сонгон шалгаруулах тэмцээнд түрүүллээ. 48 кг-ын жинд ОУХМ Д.Отгонцэцэг нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Узбекын YAKSHIMURATOVA Dauletbikeтыг 6-0, 4-0-оор, гуравдугаар тойрогт Румыны DOBRE Estera-г 6-0, 7-0-оор, олимпийн эрхийн төлөө Украйны дэлхийн аварга KOGUT Oleksandra-г 1-3, 2-1, 4-0 харьцаагаар ялж улмаар аваргийн төлөө Украйны KALADZINSKAYA Vanesa яллаа.

 


55 кг-ын жинд С.Бямбацэрэн нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Чехын MARTINAKOVA Lenka-г 2-0, 2-0-оор, гуравдугаар тойрогт Румыны PAVAL Ana Maria-г 1-0, 1-1 харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө Беларусын SIDAKOVA Zalina-г 1-0, 1-3, 4-0-оор ялж аваргийн төлөө БНАСАУ-ын HAN, Kum Ok-д хожигдлоо.

 


72 кг-ын жинд О.Бурмаа нэгдүгээр тойрогт хийлж, хоёрдугаар тойрогт Польшын WEISZCZEK KORDUS Anieszka-г 0-1, 1-0, 1-0 –оор ялж, хоёрдугаар тойрогт Энэтхэгийн GURSHARAN, Preet Kaur-г 1-0, 4-0 харьцаагаар ялж олимпийн эрхийн төлөө Норвегийн ERLANDSEN Maja Gunvor 0-1, 3-1,4-4 харьцаагаар ялж аваргийн төлөө Молдавын SAENCO Svetlanaг яллаа.Эмэгтэй 63 кг манай улс эрх авсан байсан ингээд манай эмэгтэй бөхчүүд олимпод бүтэн багаар орох боллоо.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.