Ч.Ундрал:“Эхлээд нүүр рүү эгцхэн хар, дараа нь сайхан мэндэлж сур”

Emegteichuud.mn сайтын бүсгүйчүүл 2000 оны эхээр эрхлэн гаргаж байсан “Шинэ цонх” хүүхдийн сонинд нийтлэгдсэн оддын ярилцлагуудыг уншигчдадаа цувралаар хүргэж байна. Уг ярилцлагаас Монголын өнөө үеийн олны танил эрхэмүүдийн үзэл бодол, зан төрх ямар байсан тухайд мэдэж болох юм.

-Бага насныхаа тухай яриач?

-Хүүхэд бүрийн л бага нас эз жаргалтай мөчүүдээр дүүрэн байдаг. Миний бага нас тэдний адил, хотын хүүхдүүд ямар л байдаг тийм байдлаар өнгөрсөн. Хичээлдээ яваад л дугуйлан секцэнд сураад л хажуугаар нь хүүхдийн ордны пеонерийн дугуйлан, секцэнд сураад л хажуугаар нь хүүхдийн ордны пионерийн дугуйланд сурдаг байсан. Ер нь дугуйландаа л ихэнх цагаа өнгөрөөдөг хүүхэд байсан. Сүүлд бодоод байхад их л завгүй хүүхэд байсан юм билээ.

-Хэзээнээс урлаг, телевизтэй амьдралаа холбосон бэ?

-Хүүхдийн ордонд байхаасаа л телевизийн нэвтрүүлэг, тэмцээнд оролцдог байсан. 7-р ангиасаа эхлээд монгол телевизийн хүүхдийн редакцид орсон. Ер нь хар багаасаа телевизтэй амьдралаа холбосон гэж хэлж болно.

-Та аль сургуулийг төгссөн бэ?

-Арван жилээ 24-р дунд сургууль сурч төгссөн. Харин их сургууль гэвэл СУИС-ийн жүжигчний ангийг дүүргэсэн.

-Арван жилдээ хөвгүүдээс үерхэлийн захиа авдаг байв уу?

-Арван жил миний хувьд ямар ч үерхэл байгаагүй. Захидал ч ирдэггүй байсан. Тэгээд ч эрэгтэй хүүхэд сонирхох зав гардаггүй байсан юм уу даа. Өглөө нь хичээлдээ яваад, өдөр нь хүүхдийн ордны дугуйландаа сураад, дээр нь тоглолт энээ тэрээ гээд тухайн үедээ их л хөдөлмөрлөдөг байсан гэж боддог. Яахав эрэгтэй хүүхдэд сайн болох зүйл мэдрэгддэг л байсан. Гэвч тэр болгоныг хүндээр тусгаж авдаггүй.

-Та ганцаарддаг уу?

-Ер нь ганцаардаж уйддаггүй байсан. Дандаа л хамт олонтойгоо байсан.

-Хайр бол...

-Хайр бол “хамгийн төгс мэдрэмж”

-Таны мөрөөдөл...

-Телевизийн урлагийн нэг хэсэг нь видео, кино урлаг байдаг. Энэ урлаг бол агуу урлаг гэж би боддог. Одоогоор манайд тийм ч сайн хөгжиж чадаагүй байгаа юм болов уу? Тиймээс Монголын видео урлагийг дэлхийн түвшинд хүргэх юмсан гэж мөрөөддөг.

                                                            “Шинэ цонх” сонин 2006 он. №15

Тиймээ, үнэхээр л энэ бүсгүйн зургаан жилийн өмнөх мөрөөдөл өнөөдөр ч гэсэн хэн бүхний мөрөөдөл байж, түүнд хүрэхийн тулд урлагийн гэх тодотголтой бүхий л уран бүтээлчид ханцуй шамлан ажиллаж байна. Өнөөдөр ч тэр өөртөө итгэлтэй ч энгийн даруугаараа амьдралын буцлам халуунд шатаж яваа эмэгтэй.

 

 

                                Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа    

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.