Бидний мэддэг хэрнээ мартдаг ертөнц

Хүүхэд болгонд шулганан өхөөрдөм юм ярьж, эцэг эхээ баясгадаг. Гэтэл бид тэр үедээ өхөөрдөн ярьж инээлдэх боловч, тэр хөөрхөн хүүхдийн сэтгэхүйгээр ярьсан болгоныг тогтоодоггүй мартаж орхидог тэгвэл та хөөрхөн үрийнхээ тэр л үеийн дурсамжийг манай сайтад архивлан үлдээх боломжийг танд хүргэж байна.
1.Хүйсэндээ ээмэг зүүсэн эмэгтэйгээс: - Эгчээ та хүүхэдтэй юу?
- Үгүй хүүхэдгүй гэхэд:
- Гэдсээ цоожилчихсон юм чинь таниас яаж хүүхэд гарах вэ дээ? 4настай Түвшин
* * * * * * * * * *
2. Шивээстэй ээжийнхээ найзыг харсан хүү: - Ээжээ таны найзын хүүхдэд цаас олдоогүй бололтой ээж дээрээ зураг зурсан байна.
* * * * * * * * * *
3. Орос цэцэрлэгт явдаг хүү: - Ээжээ тахиаг юу гэдэг билээ. - Курица
- Бишээ телевизээр арай өөр хэлээд байсан. - Чикен
- Үгүй дээ амьд тахиа асуугаад байхад, шарсан тахиа хэлээд байх юм.
4настай Түвшин
* * * * * * * * * * *
4. - Дүү надаас жаахан байж, яагаад ийм мундаг бар жилтэй байгаа юм бэ? би ядаж нохой жилээ чоно жил болгомоор байна.
* * * * * * * * * * * *
5. - Жаахан дүүгийн өхөөрдөөд байсанд, би буцаад жаахан болмоор байна, хоол идэхээр том болдог юм чинь идэхгүй бол буцаад жижигхэн болох уу?
* * * * * * * * * * * *
6. - Машины хаалга дутуу хаасан, Түвшинг аав нь хаалгаа сайн хааж байхыг сануулахад:
- Би унасан бол арын машин намайг гишгэх байсан байх даа.
* * * * * * * * * *
7. - Телевизор үзэж суусан Түвшин ээжээ би телевизор дотор ормоор байна яах гэсэн юм бэ, би энэ эгчийн мөөмийг барьж үзмээр байна их том юм байна.
* * * * * * * * * *
8. - Шүлсээ хаяж зогссон залууг харсан Түвшин:
- Эх орон руугаа шүлсээ хаяаад л ямар муу хүн бэ?
* * * * * * * * * * *
9. Амралтын өдрөө цанын бааз ороод, буцах замдаа үргэлжлүүлэн зугаалах сонирхол ихтэй Түвшин хүү :
- Ээжээ ийшээ оръё энэ юу вэ? Гэж Их тэнгэрийн ам руу заав.
- Энэ бол ерөнхийлөгчийн гэр, хамаагүй хүн орж болохгүй гэхэд:
- Ээжээ чи энд амьдармаар байна уу?, би том болоод ерөнхийлөгч болж ээжийгээ энд амьдруулж жаргаана.
- Тэгээрэй миний хүү тэгэхийн тулд сургуульд явж, хичээлээ сайн хийх хэрэгтэй .
Хэсэг хугацаа өнгөрч, Түвшин хүү бэлтгэл ангид орлоо.
Аавдаа зэмлүүлэн хичээлээ хийж дуусаад, Түвшин таны төлөө зовж байгааг минь ойлгож байна уу гэхэд, яагаад миний төлөө байдаг юм бэ гэхэд:
- Хичээлдээ сайн байж ерөнхийлөгч болно гэсэн биз дээ тэгээд л ерөнхийлөгч болж таныг жаргаах гэж би хичээл хийж зовж байна гэлээ.
* * * * * * * * * *
- Ээжээ би том болоод яг тань шиг хүнтэй л суумаар байна. Аав таныг хаанаас олсон юм бэ, ер нь та надад өөртэйгээ адилхан эхнэр олоод өгөөрэй.
* * * * * * * * * * *
- Аав та хоёр нэг ангид юм бол би ангиасаа л эхнэр авах юм байна л даа, ангийн дарга дуртай ангийнхаа охинтой суудаг юм уу?
* * * * * * * * * * *
- Та яагаад ангийн даргийнхаа үгэнд ордоггүй юм бэ, аав танай ангийн дарга байсан гээ биз дээ, үгэнд нь орж бай би дарга болоод манай ангийн хүүхдүүд миний үгэнд орохгүй бол ямар байх уу?
* * * * * * * * * * *
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа





