Ааваа гэртээ эрт ирээрэй

 

Гурван тамир бүрэн дунд сургуулийн 7б ангийн сурагч Э.Одмаа

                                    “Ааваа гэртээ эрт ирээрэй”

Намайг Солонго гэдэг. Би аав ээж хоёртоо юунаас ч илүү хайртай. Манай ээж гадаад явчихсан. Би аавтайгаа хамт амьдардаг. Гэтэл нэг өдөр би босоод хартал аав байхгүй байв.

Би дотроо аавын  ажил ийм эрт орохүй яагаад байхгүй байна гэж бодож аавынхаа утасруу залгатал аав минь утсаа аваад яасан бэ? миний охин тэгэхээр нь ааваа та хаана байгаа юм гэж асуухад аав минь “Миний охи аав нь  их ажилтай байгаа тул охин минь гэрээсээ гарахгүй байж байгаарай” гэж хэлэв.

За ааваа ажлаа сайн хийгээрэй гэж хэлээд би утсаа тавилаа. Би аавыгаа хүлээж байхдаа өдөржин гэртээ унтаж босож, тоглож, зурагт үзлээ. Тэгэн тэгсээр маш орой боллоо. Аав ирэхгүй байв.

Дахин аавруу залгаад хаана байна гэтэл аав минь ажилтай байна аа, гэтэл аав маань миний охин унтаж бай гэхэд би за гэж хэлээд утсаа  тавьсан боловч дотроо би “Ааваа гэртээ эрт ирээрэй” гэж бодон бодсоор унтах гэтэл эвгүй хачирхалтай байв. Би тэгээд зурагт үзэж байгаа унтчихлаа. Өглөө босоод хартал аав маань хажууд хэвтэж байв. Аавыгаа дуудаж ааваа гэтэл аав яасан гэв. Би аавруугаа хараад та яагаад ийм их удсан юм гэтэл аав надруу хараад аав нь хайртай охин чинийхээ төлөө ажил хийж, унтах ч завгүй явлаа гэхэд би өөрийн эрхгүй уйлав. Тэгээд аав надруу миний охин айсан уу? гэхэд аавдаа би таныг дотроо бодож таныгаа “Ааваа гэртээ эрт ирээрэй” гэж бодож байсан гэтэл аав за за миний охин одоо айх хэрэггүй. Аав нь хажууд нь байна гэж хэлмэгц л би тайвширлаа.

Гурван тамир бүрэн дунд сургуулийн 7а ангийн сурагч Б.Алтангэрэл

                        “Ааваа та гэртээ эрт хариарай”

Хаврын нэгэн намуухан салхитай орой аав минь хаалга саван орж ирлээ.  Хичээлээ хийж байсан дүү маань айж балмадан ном дэвтрээ хураав. Ээж аавтай маш удаан хэрэлдлээ. Би дүүгийнхээ гараас чанга атгангаа би яагаад ийм азгүй юм бол гэж бодлоо. Аав өрөөнөөс маш ууртай гарч ирлээ. Тиймдээ миний аав маш их зүдэрч ингэж зовох нь аргагүй, эмээг өнгөрснөөс хойш 10 жил архи уулаа. Ээжийн ч буруу бйагаа байх. Яагаад гэвэл ээж ерөөсөө амьдралын төлөө зүтгэдэггүй байсан гэж аав маань надаа нулимс дуслуулан ярьж өгсөн байлаа.  Энэ бүхнээс би ганц хүн амьдралын төлөө зүтгээд юу ч олж авч чадахгүй зөвхөн нулимс, зовлон хоёрыг л олж авна гэж би бодлоо. Миний аав уг нь бол маш ухаантай энэрэнгүй өглөгч хүн. Заза энэ тухайн яриад ч яахав хичээлээ хийе гэж бодоод хичээлээ хийгээд аривсанаа ялгая гэж бодоод ялгачихаад маргааш хичээлдээ яваад гэрлүүгээ харьж явтал хамаатны эгч маань надруу залгаад хүрээд ир гэв. Би юу ч бодолгүй очиход эгч минь аавы чинь бие муу байна гэж хэлээд, бараг найдваргүй гэж хэллээ. Хэсэг байж байгаад эгчийн маань утас дугараад автал эгчийн нүүрнээс гуниг тодров. Асуутал аав чинь өнгөрчихлөө гэжээ. Тэгээд миний ертөнц хав харанхуй боллоо. Аав хүн гэдэг эр хүн гэдэг эх орондоо гэртээ ямар их хэрэгтэй болохыг би мэдлээ.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.