Эзэгтэй танд өгөх даалгавар байна-23

Шинэ өглөөний мэнд бүсгүйчүүд ээ. Өнгөрсөн долоо хоног шинэ хичээлийн жил эхлээд их хотын амьдрал буцалсан өдрүүд эргэн ирлээ. Та ч бас тун завгүй байсан биз. Энэ удаагийн танд өгөх даалгавар нь “Уучлалт гуйх”.
Эзэгтэй та гэр бүлийнхээ хэн нэгний өмнө буруу зүйл хийгээд уучлалт гуйж чаддаг уу. Үгүй л болов уу. Ихэнх хүмүүс танихгүй, найз нөхдөөсөө уучлалт гуйж чаддаг хэрнээ хамгийн ойр дотны хүнийг уучлах, бас уучлалт гуйж чаддаггүй байна. Та хүүхдээ хэрэггүй зүйлд зэмлээд хэдий дотроо санаа чинь зовж байгаа ч “Би ээж нь болохоор ингэх нь зөв” гэсэн хандлагаар өөрийгөө зөвтгөж байгаа юм биш биз?
Гэвч та үнэхээр буруу зүйл дээр хүүхдээ буруутгасан бол заавал уучлалт гуйхыг зөвлөж байна. Таны хүүхэд ямар их баярлах бол. Хэдий та ээж нь ч гэсэн алдаа гаргах үе байж л таараа. Тиймээс гэр бүлдээ ч, өөртөө ч уучлалт гуйх төлвийг хэвшүүлээрэй. Амжилт хүсье, ээжүүд ээ.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.





