"Гэрэлт зул"-ын ёслол Дамбадаржаа хийдэд болно

Зуны эхэн сарын шинийн 15-ны Бурхан багшийн их дүйцэн өдөр буюу 2012 оны 6-р сарын 4-нд Монгол түмэн маань Дамбадаржаагийн Эртний сүм хийдэд "Гэрэлт зулын ёслол 2012" арга хэмжээн дээр хуран цугларч хамтдаа залбирч, хамтдаа маань хөгжөөн, хамтдаа бурхан багшийн айлтгал сонсож, 3000 зул өргөж, 3000 гэрэлт зулыг хөөргөнө.

Энэ арга хэмжээ нь Дамбадаржаагийн эртний дурсгал, сүсэг бишрэлийн орчинд хийж, арга хэмжээний орлогыг эртний сүм хийдийг сэргээн бүтээхэд хандивлаж байгаагаараа онцлогтой.

Гэрэлт зулын ёслолд зориулан тус өдөр 17, 18 цагаас Монголын хүүхдийн ордоноос Дамбадаржаагийн хийдрүү автобус сүсэгтэн олон ахан дүүсдээ үнэ төлбөргүй үйлчилнэ.

Гэрэлт зулын тасалбарыг ГрабэндГо түргэн хоолны явуулын буфетүүд, 1950 зэрэг газруудаар борлуулагдаж эхэлж байгаа юм байна. Тасалбарын үнэ 9000 төгрөг. Таны хүсэл бүхэн биелэх болтугай.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.