"Аав аа, гэртээ эрт ирээрэй"
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 7б ангийн сурагч Г.Намуун. 
Ааваа гэртээ эрт хариарай
Манай аав шөнө ирж ээд бид хоёрыг байнга зовоодог байв. Миний найзууд надтай цуг аавыг архинаас гаргахаар шийдэв. Бид нар нэг сар хичээсэн болов ч үр дүн гарсангүй. Нэг өдөр би зориглон аавдаа “Ааваа гэртээ эрт хариарай” гэж хэлээд аавыг ажилд нь явуулав. Тэгтэл аав өнөөдөр үнэхээр эрт ирэв. Аав тэр өдрөөс эхлэн хэзээ ч орой ирээгүй бас архинаас гарсан юм.
Шүлэг:
Ааваа гэртээ эрт хариарай
Аав минь орой ирж
Агсан тавидаг байлаа
Айлын хүмүүс биднийг доромжилж
Анд нөхөд минь намайг шоолно
Хүн болгонд шоолуулах ямар хэцүү юм бэ?
Хүүхэд болгон а үзэж “зайл” хашгирна
Ааваа гэртээ эрт хариарай.
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 5а ангийн сурагч
“Ааваа гэртээ эрт ирээрэй”
Ааваа та архичин ч гэсэн миний аав юм шүү. Ээжээс минь салсандаа харамсаж бүхэл бүтэн 16 жил тань дээр буцаж очно гэж бодож байсныг чинь мэднээ ааваа. Ээж минь таныг мартсан ч бай та минь сайн сайхан амьдраарай. Эмээ надад таныг архи ууж ээжийг минь зоддог байсан гэж хэлэхэд нь таныг үзэн ядаж холбоогоо тасалъя гэж бодсон ч миний төрсөн аав минь гэж бодоод таныг орхиж чадсангүй. Тань дээр очъё гэхээр та архиа уух гээд гэрээсээ гараад явсан байхад таныг архинаас салгая гэсэн бодол минь арчигндаад байх юм. Өвөл болж хүйтрэнгүүт эрт ирэхгүй бол санаа зовж унтаж чаддаггүй ээ ааваа.
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 7б ангийн сурагч Х.Номинзул
Ааваа гэртээ эрт хариарай
Ааваа гэртээ эрт хариарай. Орой болгон ээж бид хоёр жавартай цонхон дээр таныгаа хүлээж сууна. Орой болгон таныгаа хүлээж өглөө сэрэхээс минь өмнө алга болоод явчихдаг хүн та байлаа. Орой бүр ээжийгээ уйлахыг харна. Ээж минь битгий уйл гэж дотроо шивнэн ээжийгээ тэвэрнэ. Өдөр болгон энэ хэвээрээ. Нэг өдөр дэвтэр дээр зураг зурахдаа өмнө нь зурж байсан аавынхаа зургийг нэг харж уйлна. Чимээгүйхэн шиг уйлна. Уйлсны дараах нүдийг минь ээж хараад тэвэрнэ. Ээжийгээ өрөвдөн хайрлана. Энэ бүхэн ааваас болж байгаа юм гэж нэг уурлана, нэг санана. Ааваа, гэртээ эрт ирээрэй гэж харах болгондоо хэлнэ. Гэвч нэг л өдөр ирэхгүйгээр яваад өглөө та. Аавыгаа хүлээд л байлаа ирэхгүй бололтой, аавыг байхад нэг сайхан үүрүүлж нэг сайхан үнсүүлдэг байж дээ гэж бодно. Цэцэрлэгт аавын өдөр болоход миний ээж л ирнэ, өвөө л ирнэ зарим хүүхдүүд өвөөг минь аав гэнэ. Гудамжаар алхаад явахад бүх хүүхдүүд аав ээжтэйгээ хөтлөлцөн явна. Би л ээжтэйгээ...
Гэвч ээж минь байхад л хангалттай ээж минь аавыг орлож намайг өдий зэрэгтэй болгож, жаргахдаа жаргаж, зовохдоо зовж явлаа ээж минь. Би таныгаа юугаар ч орлуулахгүй, та минь л наддаа ганц юм шүү ээж минь.
Гурван тамир бүрэн дунд сургуулийн 4а ангийн сурагч С.Ганбаяр
Ааваа гэртээ эрт хариарай
Би аав ээж хоёр дүүтэйгээ тавуулаа амьдардаг. Аав маань хувиараа бизнес эрхэлдэг. Өглөө эртлэн босч зөгийн балтай усаа уугаад хоолоо идээд дүү Намуунааг цэцэрлэгт хүргэж өгөөд ажилдаа явдаг. Өдөржин ажлаа хийж туйлдаж ядраад орой замын бөглөөнд орж оройтож ирдэг. Би бодохдоо нийслэлийн маань зам бөглөрдөггүй, нийслэл хот маань замаа засаж зам бөглөрдөггүй болоосой гэж би боддог. Аав бол бидний алдар хүнд болон баяр баясгалан юм.






