Бороотой өдөр модод хүртэл уйлаад л...
Бороо зогссонгүй. Яг л хэзээч ахиад нар гарахгүй юм шиг, бүх юм хоосон, бүгд л уйтай, модод хүртэл уйлах шиг. Гудамж хоосон, сандал хоосон, тоглоомын талбай хоосон. Бүх зүйл хоосон шиг л. Бяцхан жаалуудын чихэнд чийртэй хашгиралдаангүй, бөмбөг хөөж цагирганд оруулдаг залуусын орилолдоонгүй, хос хоёр тэврэлдэн суугаад шивэр авир хийх чимээгүй, ерөөс энэ өдөр тэр чигтээ уйтай юм шиг. Бороо уйлагнаад л, уйлагнаад л. Хэн нэгэнд ингэтлээ гомдсон юм уу гэлтэй. Өнөөх тэнгэрт суугаад уйлж суудаг гүнж байдаг бол магадгүй түүний хайр нь бүтсэнгүй юу? гэмээр. Түүнийг гуниглахаар энэ ертөнцийн хүмүүс тэр чигтээ гуниглах ёстой юм шиг л. Бүгдийнх нь аз жаргалыг аваад явчих шиг. Ай, болдогсон бол түүнийг аргадаад бороог зогсоохсон гэвч...





Гэхдээ маргааш нар ахиад л мандана.




