Интернэт хэрэглэгчид шударга ёсны төлөө нэгдэв

Хятадын коммунист намын гишүүн, төрийн албан хаагч байсан нэгэн этгээд насанд хүрээгүй охидыг хүчиндсэн хэрэгт сэжиглэгдэж байна. “Twitter”-тэй төстэй Хятадын нэгэн вэб сайтад хүчингийн хэргийн талаар шуугиан дэгдэж, интернэт хэрэглэгчид бухимдал эсэргүүцлээ илэрхийлснээс тус улсын хууль сахиулагчид Ёнчен хотын захиргааны ажилтан асан Ли Зингун гэгчийг баривчилжээ. Насанд хүрээгүй 10 охиныг хүчиндсэн хэрэгт Ли гэгчид эрүү үүсгэж шалгаж байгаа гэнэ. Хятадын “Hangzhou Daily” сонинд түүнийг энэ тавдугаар сарын 8-нд нэгэн дунд сургуулийн гадна насанд хүрээгүй хүүхэд хүчиндэж байхыг хүмүүс гэрчилсэн тухай мэдээлсэн аж. Гэвч тус сонинд гэмт этгээдийг Ёнчен хотын захиргааны ажилтан гэдгийг мэдээлээгүй байжээ. Ли гэгч нь Ёнчен хотын коммунист намын төв хорооны дэд дарга байсан юм байна. Хэрэв Ли гэгч насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчирхийлсэн нь тогтоогдвол хатуу шийтгэл хүлээх юм байна. Энэ хэрэг Хятадын интернэт  хэрэглэгчдийн дунд шуугиан дэгдээж байгаа бөгөөд гэмт этгээдэд зохих шийтгэлийг нь оноохыг хүмүүс хүлээж байгаа гэнэ.

 

 

Н.Рэй

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.