Наслах тусам “залууждаг” хатагтай

Өдгөө 50 гарч буй жүжигчин, загвар өмсөгч асан Энди МакДуэллийг наслах тусам залуу харагддаг эмэгтэй гэдэг. Тэрбээр өнгөрсөн сард 54 насны төрсөн өдрөө тэмдэглэжээ.  Эндиг нүүрэндээ жаахан үрчлээстэй болсноос биш, “Groundhog Day” хэмээх кинонд тоглож, ид гялалзаж явсан үеийнхээс бараг өөрчлөгдөөгүй хэмээн ярьдаг аж. Гэвч түүний сайхан хэвээрээ байгаагийн нууц нь гоо сайхны маш нарийн мэс ажилбартай холбоотой гэх хүмүүс ч байдаг аж. Алдартнуудын гоо сайхны мэс засалч эмч Энтони Янг “Энди гоо сайхны мэс засал хийлгэхдээ ногоон карт ашигладаг байх” хэмээн ярьжээ. Мэс засалч эмч түүнийг нүүрнийхээ үрчлээг багасгахын тулд ботокс шахуулсан гэдэгт бараг эргэлзэхгүй байгаа гэнэ. Түүний духанд бараг үрчлээ суугаагүй нь ботоксын шахуулсны шинж гэнэ. Энди гоо өөрийгөө сайхны мэс заслын шүтэн бишрэгч гэж хэлээгүй ч саяхан “Hello!” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би хэнийг ч шүүмжлэх дургүй” хэмээн ярьсан байдаг. Энди саяхан Францад болж өнгөрсөн Каннын олон улсын кино наадамд өөртэйгээ усны дусал шиг адилхан үзэсгэлэнт охиноо дагуулж ирсэн. Гэвч 54 настай Энди охиноосоо дутахгүй сайхан харагдаж байсан бөгөөд жинхэнэ хатагтай гэдгээ баталсан билээ.

 

 

 

Н.Рэй

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.