“Ходоодондоо тусалъя”

Бид бүсгүйчүүддээ зориулж  аз жаргалын үндэс болох эрүүл мэндэд хөтлөх зөвлөмж зөвлөгөөнүүдийг хүргэсээр байна. Уг зөвлөмжүүд ардын уламжлалт аргууд бөгөөд Монголын эрүүл амьдрах ухааныг судах сурталчилах нийгэмлэгтэй хамтран, Ардын уламжлалт эмнэлгийн зурхай судлаач, Профессор Ж.Найдангийн цуврал зөвлөмжүүдийг хүргэж байна.

Ходоод гэдэсний шүүрлийн үйл ажиллагааг идэвхжүүлэх ургамлууд

1.20гр зоосон цэцгийн нунтагласан үндсийг 1 стакан хүйтэн усанд хийж 3 минут буцалгаад өдөрт 3 удаа хоол идэхийн өмнө 1 хоолны халбагаар ууна.

2.Шарилжны эмийн сангийн хандыг хоол идэхийн өмнө 15-30 дуслаар ууна.

3.10гр нарсны хатаасан хуурай навчийг 1 стакан усанд хийж 15 минут буцалгаад өдөрт 1-2 хоолны халбагаар 3 удаа ууна.

4.Эмийн сангийн алтан товч: 1 хоолны халбага хатаасан хуурай навчийг 1 стакан буцалсан усанд хийж 30 минута загсаан хоол идэхийн өмнө өдөрт 3-4 удаа 1 хоолны халбагаар ууна.

5. 10гр  лошгоны хуурай навчийг 1 стакан усанд хийж, 15-20 минут буцалгаад 1 цаг хандлан өдөрт хоолны халбагаар 3-4 удаа ууна.

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.