"Гүнжээ"-ийн зөвлөгөө
2012-06-19
1.Сайн байна уу? Би одоо 16 настай. Миний сарын тэмдэг тогтмол ирдэг. Би үеийнхнээсээ нилээн намхан бас миний хөх ерөөсөө ургахаа больчихсон. Товч нь ч гарч ирэхгүй. Яг л 11, 12 той дөнгөж хөх нь ургаж байгаа охидуудтай адилхан. Би дөнгөж ургаж эхлэхээс нь хөхний даруулга зүүж эхэлсэн. Тэгвэл гоё хэлбэртэй ургадаг гээд. Үүнээс болсон юм болов уу? Хүнтэй унтвал хөх нь томордог юмуу? Эсвэл одоо хөхнийх нь ургалт бүр зогсчихдог юм уу? Яаж хөхөө ургуулах вэ? Энд тэнд эмнэлэг дээр очих хэрэгтэй юу?
Сайн байна уу? Өөрт тулгарч байгаа асуудлаа бидэнтэй хуваалцаж байгаа охин минь чи өөрийгөө аливаа эрсдэлээс хамгаалах чадвартай байгаа чинь сайшаалтай байна. Ихэнх өсвөр насныхан буруу ташаа мэдээлэл авч, түүгээрээ эрсдэлтэй шийдвэрт хүрэх нь элбэг байдаг. Хүн бүрийн биеийн хөгжил харилцан адилгүй явагддаг ба зарим хүүхдийн хөгжил удаан явагдах үе байдаг энэ нь удамшил, амин дэмийн хэрэглээ, дасгал хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Харин бэлгийн харилцаанд орсноороо биеийн өсөлт хурдан явагддаггүй. Тийм учраас буруу ташаа мэдээлэлд итгэлгүй бататгаж заавал судалж байхыг хүсье. Өсвөр насныхан хөх ургаж эхэлж байгаа үеэс эхлэн хөхний даруулга зүүх хэрэгтэй учир нь хөхний хэлбэр алдагдахаас сэргийдэг учир хөхний ургалтанд ямар нэгэн нөлөө байхгүй. Хөхөө томруулахын тулд чи гэрийн нөхцөлд хийж болох энгийн аргуудыг судлан хийж үзэж болох юм. Шаардлагатай гэж үзвэл охидын эмчид хандаж, дасгал хөдөлгөөний талаар илүү их мэдээлэл аваарай.
2.Сайн байна уу, Гүнжээ? Би 23 настай. Найз залуу бол байхгүй ээ. Одоо хүртэл хүнтэй унтаагүй. Энэ муу юу? Уг нь би нөхөртэйгөө л анх унтана гэж их хичээдэг юм. Эсвэл дараа нь найз залуутай болох үед намайг онгон гэдгийг мэдээд тэрэнд хачин гаж санагдах юм болов уу? Оройтоогүй дээрээ янз бүрийн юм үзэж сурсан нь дэрээ юмуу? Үеийн охидууд бараг бүгд л үзсэн байх юм, баярлалаа
Сайн байна уу? Амьдралынхаа болон өөрийнхөө өмнө тодорхой зарчим баримтлаад түүндээ үнэнч яваа бүсгүй минь чамд юуны өмнө баяр хүргье. Чи юуны түрүүнд дотор хүнээ сонсох хэрэгтэй, ямар шалтгаанаар 23 нас хүртлээ ингэж бодож явах болсон, энэ зарчмаа баримтлаад явбал юунд хүрнэ гэж бодсон? гээд чамд ирээдүйн гэр бүлээ итгэлцлээр чимэх аз жаргалтай мөрөөдлүүд байдаг байх. Тиймээ бүсгүй минь, өөртөө итгэ, хүн өөрийнхөө мөн чанар, хүсэл эрмэлзлэлийг ойлгох тусмаа хэрэггүй зүйлд бухамдахаа больдог тиймээс өөрийн бодол өөртөө зөв гэдэг үгийг санаарай. Харин чамайг хайрлах тэр хүн чиний бүх зүйлийг байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, чамайг ойлгодог хүн байвал тэр хүн чиний жинхэнэ хайр байх болноо. Гүнжээ нь чамайг зөв шийдвэр гаргаж, ирээдүйдээ итгэлтэй, аз жаргалтай амьдарна гэдэгт чинь итгэж байна. Амжилт хүсье хонгорхон охин минь.
Ингээд бэлгийн харилцааны талаар хараахан зөв шийдэлд хүрээгүй байгаа залуустаа зориулж дараах “Чи үерхэлийн талаар юу мэдэх вэ?” гарын авлагын зөвлөмжөөс хүргэж байна.
Сайхан үерхэл, үнэнч хайрыг хүн бүр л хүсч мөрөөддөг. Хэн нэгэнтэй ойртон дотносож жинхэнэ ёсоор хайрлаж, хайрлуулах юмсан гэж бодох нь хэний ч буруу биш. Сайхан үерхдэг хосуудыг хараад заримдаа хөнгөн атаархах сэтгэл төрж, үеийнхнээсээ хоцрохгүйг хичээдэг биз. Бас заримдаа “намайг тоох хэн ч алга, хүсэл тэмүүллээ хуваалцах хайртай хүн байхгүй” гэж цухалддаг байх.
Анхны хайр, анхны үнсэлт, анхны болзоо нүд ирмэхийн зуур өнгөрөхийг үгүйсгэхгүй. Харамсалтай нь зарим тохиолдолд амьдралын чухал асуудлууд маш ээдрээтэйгээр шийдвэрлэгдэх нь бий.
Зарим охид, хөвгүүд яаран аль тааралдсан хэн нэгэнтэй түр зуур ч болов дотно харилцаа тогтоож болчимгүй алхам хийснээс хууран мэхлэлт, хүсээгүй жирэмслэлт, хүсээгүй хүүхэд, хүсээгүй гэрлэлт, хүсээгүй амьдралаар учирч гуниг гутрал, зовлон шаналалаар дүүрсэн амьдралд цөхөрч туйлдах нь бий.
Өөртөө итгэлтэй охид, хөвгүүд жинхэнэ мөрөөдлийн хүнээ олтлоо хүлээхээр шийддэг.
Тэгэхээр нэгдүгээр дүрэм: ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ БАЙХ явдал. Хэрвээ чи хэн нэгэнтэй үерхээгүй, дотно харилцаанд хараахан ороогүй байгаа бол “хайртай” хүнээ олтлоо бүү яар. Нэг л өдөр чи түнтэй учирна гэдэгтээ итгэлтэй бай. Чи түүнийг хүлээж байсандаа өөртөө баярлаж хязгааргүй сайхан аз жаргалыг мэдрэх болно.
Тиймээс хоёрдугаар дүрэм: УХААНТАЙ, ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ явдал. Хэзээ болтол хэр удаан хүлээж, тэвчээртэй байх юм бэ? Гэсэн асуулт чамд төрж байна уу?
Даль жигүүр чинь ургаж гүйцэх цаг нэг л өдөр ирнэ. Тэр мөч хүртэл ирээдүйн амьдралд чинь хэрэг болох зүйлийг бусдаас суралцаж л бай. Чамд нэг л өдөр сонголт хийх мөч ирнэ. Харин чиний сонголт буруу байх ёсгүй шүү. Хамгийн гол нь та хоёр бие биедээ харилца таалагддаг байх ёстой. Харин нэг нь сайн байгаад нөгөө нь сэтгэл дундуур байвал сайхан үерхэлийг бий болгоход бэрхшээлтэй байх болно.
Хэрвээ чи үерхэж эхэлсэн бол, дараах 8 зүйлийг үерхэлдээ эрхэмлээрэй.
1.Бие биеэ хүндлэх – хүсэл сонирхол, эрхэмлэдэг зүйл, сонголт, гаргасан шийдвэрийг нь хүндэтгэн үздэг байх
2.Бие биеэ хүлээн зөвшөөрөх- нэг нэгийгээ байгаа байдлаар нь хүлээн авч, хүсэл тэмүүллийг нь хүлээн авч, дэмждэг байх
3.Бие биетэйгээ илэн далангүй байх – нэг нэгнийхээ талаар төрсөн, эерэг болон сөрөг сэтгэл хөдлөлөө хуваалцаж, бэрхшээлтэй асуудлууд болон түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар чөлөөтэй ярилцдаг байх
4.Шүүмжлэл хэлэхийг урьтал болголгүй дотны зөвлөгч нь байх- чамд таалагдахгүй байгаа зүйлийн талаар хэт илэрхий шүүмжлэхгүй байх, бие биедээ урам хайрладаг, хамгийн сайн зөвлөгч нь байх
5.Харилцан бие биедээ тусалдаг байх – нэг нэгэндээ байнга дэмжлэг үзүүлж, тусалдаг байх
6.Бие биедээ итгэдэг байх – нэг нэгэндээ итгэж, чиний төлөө хийсэн зүйлийг нь марталгүй санаж явдаг байх
7.Нэг нэгнийхээ төлөө санаа тавьж чаддаг байх – найз чинь өвдөх, шалгалтанд орох, гунигт зүйл тохиолдох зэрэгт хамгаас илүү чи түүний төлөө санаа тавьдаг байх
7.Бие биедээ хамгаалдаг байх – бусдын нөлөөнд өртөхөөс сэргийлж, анхааруулдаг байх
Ирээдүйн амьдрал чинь чиний гарт байгааг ямагт санаж, амьдралаас суралцаж, ухаалаг сонголт хийгээрэй.
3.Би зөндөө олон удаа хамгаалалтгүй унтчихсан хэрнээ надад ямар ч өөрчлөлт орохгүй юм. Энэ зүгээр болов уу?
Сайн байна уу? Асуулт чинь тодорхой бус байна. БЗДХ юмуу үргүйдлийн талаар алийг нь асуух гэж байгааг ойлгосонгүй, дараагийн удаа асуултаа тодорхой тавиад бүрэн хариултаа аваарай. Ямартай ч бэлгийн харилцаа гэдэг нь хайр сэтгэлээ илэрхийлэх олон аргуудын нэг учраас зөвхөн сэтгэл хөдлөлөөр хандах нь ялангуяа эмэгтэйчүүдийг олон бэрхшээлтэй асуудалтай тулгарахад хүргэдэг. Тиймээс насанд хүрсэн, идэвхтэй бэлгийн амьдралтай хүмүүст хандаж хэлэхэд олон төрлийн жирэмлэлтээс хамгаалах аргууд байдаг ба эдгээрээс сонгон хэрэглэж занших нь таныг ирээдүйдээ илүү итгэлтэй байхад хүргэнэ.
4.Сайн байна уу? Би 22 настай. 2 удаа санаандгүй унтаж байсан байсан, ямар ч хамгаалалт хэрэглээгүй, өмнөхийг нь гурав хоногийн дараа тестээр үзсэн зүгээр гарсан. Дараагийнхийг зүгээр байх магадлал бий юу? Хаана хандвал баттаж шинжилгээний хариу гарах бол, их хурдан байсан болохоор ямар нэг өвчин авсан байж болох уу?
Сайн байна уу? Бүсгүй минь чиний энэ өдрийн амгаланг эрье. Хамгаалалтгүй бэлгийн харилцаанд орсны дараа тестээр хамгийн багадаа 10 хоногийн дараа хариу нь гарч ирдэг. Зүгээр байна гэдэг магадлалын хувьд олон зүйлээс л шалтгаална. Тиймээс баталгаатай шинжилгээг эмэгтэйчүүдийн эмнэлэгт очоод үзүүлээрэй. Ер нь бэлгийн харилцаа гэдэг чухал шийдвэр байх хэрэгтэй, тохиолдлын бэлгийн харилцаа нь ямар эрсдлүүдийг дагуулж болох вэ гэдгийг бодолцоорой. Бэлгийн нэг хавьтагчтай байж, олон төрлийн жирэмлэлтээс сэргийлэх арга хэрэгслүүдээс өөрт тохирохыг хэрэглэж заншвал хүссэн зорилгодоо хүрэхэд чинь илүү хялбар байх болно. Чамд амжилт хүсье.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(202.70.46.216)
2017-01-21 23:54:06
Сайн байну би одоо 15настай миний хөх маш жижигхэн би бас ургаж эхэлмэгцээ лэвчик зүүж эхэлсэн би мөөмнөөсөө том лэвчик данда авж зүүдэг ингэснээр ямр нэгэн нөлөө байдаг болову Бас хөх томруурлдаг дасгал хийе гэхээр зөв буруу хийхээс айгаад хийж чаддаггүй би яг яху
0
0
0
Хариулах
1.Сайн байна уу? Би одоо 16 настай. Миний сарын тэмдэг тогтмол ирдэг. Би үеийнхнээсээ нилээн намхан бас миний хөх ерөөсөө ургахаа больчихсон. Товч нь ч гарч ирэхгүй. Яг л 11, 12 той дөнгөж хөх нь ургаж байгаа охидуудтай адилхан. Би дөнгөж ургаж эхлэхээс нь хөхний даруулга зүүж эхэлсэн. Тэгвэл гоё хэлбэртэй ургадаг гээд. Үүнээс болсон юм болов уу? Хүнтэй унтвал хөх нь томордог юмуу? Эсвэл одоо хөхнийх нь ургалт бүр зогсчихдог юм уу? Яаж хөхөө ургуулах вэ? Энд тэнд эмнэлэг дээр очих хэрэгтэй юу?






