Опра Уинпри турахаар тогооч хөлсөлжээ

Америкийн телевизийн хамгийн алдартай шоуны хөтлөгч, хэвлэлийн магнат, продюсер Опра Уинпри турахын тулд гэртээ мэргэжлийн тогооч хөлсөлж авсан гэнэ. Өдгөө 58 настай Опра сүүлийн зургаан долоо хоногийн дотор 11 кг турсан хэмээн ярьжээ. Опра өөрийн телевизийн сүлжээг байгуулах гээд сүүлийн 18 сар цаг наргүй, олон цагаар ажилласнаас болж багагүй жин нэмсэн байжээ. Харин Опра турах гайхалтай арга бодож олсон бөгөөд зөвхөн өөрт нь зориулж илчлэг багатай хэрнээ амттай хоол хийх тогооч хөлсөлж авчээ. Опрад зориулсан тусгай жорд жимс, хүнсний ногоо, загас, тахиа болон илчлэг багатай хоол хүнс багтдаг байжээ. Тогоочийнх нь гарын хоол амттай хэрнээ өег байдаг хэмээн Опра ам сайтай байгаа гэнэ. 1988 онд итгэхийн аргагүй туранхай байсан Опра өнгөрсөн хугацаанд 90 кг жин нэмсэн бөгөөд шалтгаан нь бамбай булчирхайн үрэвсэл байсныг эмч нар 2008 онд тогтоосон юм. Тэрбээр энэ талаар “Бамбай булчирхай шоронгийн ялаас ялгаагүй. Би бүр залхаад тааралдсан болгоноо иддэг болсон. Миний хоолны дуршил яг л хар тамхинд донтохтой адил болсон” хэмээн ярьжээ.
.Рэй
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа




