Түүнтэйгээ юу ярихаа мэдэхгүй байна уу?
Бүсгүй минь таалагддаг залуутайгаа уулзъя гэхээр ярих зүйл олдохгүй гэж эмээгээд, зүрх сэтгэл чинь тавгүйтээд хэцүү байна уу? Тэгвэл эмэгтэйчүүд.мн нь таалагддаг залуутайгаа юу ярих тухай зөвлөгөө өгч байна.
Та эрэгтэй хүнтэй ярилцахдаа яриагаа түүний хувийн амьдрал руу эвтэйхэн залж чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ түүнийг өөрийнхөө сэтгэлийн мэдрэмжээр хариултыг олоход нь туслах хэрэгтэйг бас санаж яв. Цаадах чинь өөрийнхөө амьдралын зовлон жаргал, хорсол дайсагнал, тааламж аягүйрхэл, авьяас чадвар, хүсэл хясал, хайр дурлалаа ч хүртэл чөлөөтэй илэрхийлдэг.
Бүр цаашлаад дотоод сэтгэлийн нандин нууц, хачирхалтай зан авираа ч чамтай хуваалцаж, толгойдоо орж ирсэн бүхнээ далангүй бүгдийг яриг.
Харин та асуулт тавьж болно. Гэхдээ хариултыг нь сонсож байхдаа туйлын нөхөрсөг дотно уур амьсгалыг бий болгох нь чухал шүү. Түүнийг яриаг анхааралтай сонс. Энэ нь чин сэтгэлийн, илэн далангүй яриа өрнөх нэг үндэс юм. Ярилцахынхаа өмнө асуултаа эртнээс төлөвлөсөн байх нь цаашдын үйл явцад тустай. Хэрэв та танил хархүүтэйгээ зэрэгцэж суугаад телевизор үзэж байсан бол түүнээс “та энэ нэвтрүүлгийг хэдийнээс үзэж эхэлсэн бэ” гэж хэзээ ч битгий асуугаарай. Харин “энэ нэвтрүүлэг яагаад танд таалагддаг бэ?” гэж асуувал хамаагүй дээр Яагаад гэвэл энэ чиний түрүүчийн асуултыг бодвол харьцангуй дотоод сэтгэлрүү хандсан асуулт юм.
Үүнд хариулахын тулд тэр сэтгэлээ нээхээс аргагүй болж өөрийнхөө үзэл бодол, авьяас чадвар, оюун ухаан, мэдлэг боловсрол, ертөнцийг үзэх үзэл, сэтгэлийн эмзэглэл, бас өөрийн дагаж мөрддөг философио ч өмнө чинь дэлгэн тавина. Яриаг цааш нь үргэлжлүүлэх нь мэдээж. Гэхлээ бодолтой үргэлжүүлэх нь хэрэгтэй шүү. Тухайлбал, “Энэ нэвтрүүлэгт оролцогчдоос хэн нь танд илүү таалагдаж байна” гэж асууж болохгүй. Харин “тэр яагаад таалагддаг юм бэ?” гэж асуу. Чиний дуртай спортын төрөл юу вэ гэж хэзээ ч битгий асуугаарай. Түүнийхээ оронд “Спортынх энэ төрөл яагаад чамд таалагддаг вэ” гэж асуувал түүний сэтгэлд ойр дөт байх болно.







