Үхрийн цул мах 9400 төгрөгт хүрчээ

 

 

Гэрийн эзэгтэй нарын өрхийн төсвийг ховх сороод алга болгочихдог нэгэн зүйл бий болоод байгаа билээ. Энэ бол мэдээж  мах. Долдугаар сар гарсаар махны үнэ бүр өсчихсөн байна. Тав, зургадугаар сарын дундаж үнэтэй харьцуулахад үхрийн махны үнэ 2.5-3.9 хувь, адууных 4.7 хувь, ямааны махных 4.9 хувь, хонины /ястай/ махных 2.9 хувиар тус тус өссөн байна.

Ерөнхийдөө нэг килограмм хонины /ястай/ махны үнэ дунджаар 7400 төгрөг, хонины цул мах 7975 төгрөг, үхрийн /ястай/ мах 8057 төгрөг, үхрийн цул мах 9344 төгрөг, ямааны мах 5800 төгрөг, адууны мах 6471 төгрөгийн үнэтэй байв.

Удахгүй наадам болно. Айл болгон энэ баяраар болж өгвөл шинэ шөл уухыг хичээдэг. Тэгэхээр энэ сард л лав махны үнэ буухгүй нь бололтой.

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.