VISION 2013 наадмын шилдэг моделиуд тодорлоо

Өөртөө итгэлтэй, өөдрөг үзэлтэй бүх залуусииг нэгэн дор цуглуулсан “VISION 2013” наадам тун амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. 3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадам "Мод арт" шоуны гала тоглолт болсон бөгөөд Монголын загварын бүх агентлаг оролцжээ.

Мөн Монголын үндэсний дизайнеруудын холбооноос зохион байгуулж буй уг наадмыг энэ удаа "Glamor Fashion Party"-тай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог боллоо. “VISION 2013” наадмын эрэгтэй, эмэгтэй топ моделиуд өчигдөр шалгарсан юм. Эрэгтэй топ моделиор загвар өмсөгч Галбадрах шалгарсан бол, эмэгтэй топ моделиор модель Төгс шалгарлаа.

Тус наадам эрэгтэй, эмэгтэй топ модель шалгаруулахаас гадна эх орноо төлөөлөн Нью-Йоркийн загварын долоо хоногт оролцох загвар зохион бүтээгчийг тодруулах зорилготой юм.
Дашрамд дурьдахад 2012 оны эмэгтэй топ моделиор мисс Бадамгэрэл шалгарч байсан билээ.





Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.