Эзэгтэй танд өгөх даалгавар байна – 19

Зуны аагим халуун өдрүүдийг хүлээсээр энэ өдөр ирлээ.  Бүсгүйчүүддээ энэ зуны мэнд дэвшүүлье.  Өнөөдөр зуслангийнхаа сэрүүн байшинд очоод л, эсвэл амралт зугаалгаар голын эрэг дээр гэр бүлээрээ амрах сайхан өдөр байна.

Цэцэн авхай нь энэ долоо хоногийн даалгавраа “Өглөөний эрч” гэж нэрлэлээ. Учир нь бүсгүйчүүд бидэнд жилийн дөрвөн улиралын зөвхөн зуны улиралд л өглөө эртлэн босч элдэв утаа униаргүй цэвэр агаараар цээж дүүрэн амьсгалах боломж олддог. Даалгаврын дүрэм маш энгийн. Эхний өдөр та хамгийн оройдоо 6.00 цагт босч / ажлын цагаас шалтгаалах /  ойролцоогоор таван буудал орчим / 5-6км / алхана. Харин маргааш нь нэг буудал алхаж, нэг буудал гүйх байдалтайгаар мөн таван буудал. Гурав дахь өдөр нь нэг буудал алхаж гурван буудал гүйгээд нэг буудал алхана. Дөрөв дэхь өдөр нь нэг буудал алхаад дөрвөн буудал гүйнэ. Тав дахь өдөр болон, зургаа, долоо дахь өдрүүдэд таван буудал гүйж өглөөний дасгал хийх юм.                        

Мэдээж гүйж дуусаад эргээд гэртээ алхаж ирнэ, ихэвчлэн хүмүүс гүйж дууссаныхаа дараа шууд л хаа нэгтээ газар суучихдаг. Гэтэл энэ нь маш буруу. Таван буудал газар гүйгээд эргэж ирэхдээ алхаад ирэхэд бие организмын хувьд тайвширсан, булчингууд бага зэрэг суларсан байх болно. Ингээд гэртээ орж ирсэний дараа шүршүүрт орно.

Харин та энэ дасгалыг хийсний дараа таны тэр өдрийн ажил, сэтгэл санаа тань маш өөдрөг цоглог байж бие тань урьд урьдынхаасаа илүү хөнгөн, өөртөө итгэлтэй, өөрөөрөө бахархам тийм л сайхан байх юм. Ингээд бүсгүйчүүдийгээ чадна гэдэгт итгэлтэй байна. Амжилт хүсье.

                                                                                   

Цэцэн авхай нь

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.