Hennesy коньяакыг сонсож байсан уу?
Хэрэглээг эрхэмлэгч эрхэмсэг бүсгүйчүүддээ зориулан Эмэгтэйчүүд.мн нь дэлхийн алдарт архи, дарсны түүхээс хуваалцаж байгаа билээ. Ууж буй зүйлээ мэдэж уух нь ундны тань нарийн амт бүрийг тодотгохын зэрэгцээ хэн нэгэнд сонирхуулан ярих амтат ундааны даруулга тань байг.

1765 онд Ирландын иргэн Ричард Хенэси гэгч залуу үйлдвэр байгуулан дарс нэрж эхэлсэнтэй энэхүү коньяакын түүх холбоотой. Түүний хойшлуулашгүй зорилго нь Англи, Ирланд зэрэг орнуудруу бүтээгдэхүүнээ гаргах байсан бөгөөд дараагийн жилүүдэд 150 мянга гаруй шилийг Америк дахь Францын колони орнуудруу илгээдэг болсон байлаа.

Түүний хүү Хенэси нь үйлдвэрээ өв залгамжлан авсны дараа бүтээгдэхүүндээ өөрийн нэрийг өгсөн бөгөөд одоо Хенэсигийн ес дэхь үе уг үйлдвэрийг эзэмшсээр байгаа билээ. Хенэси нь мэдээж бусад коньяакын адил дарснаас нэрсэн дарс бөгөөд усан үзмийн тодорхой нэр төрлөөр хийгдсэн байдаг. Түүнчлэн энэхүү коньяак нь хамгийн сайн чанарын усан үзмээр хийгддэг юм. Хенэсигийн олон төрөлтийг танилцуулж байна:










