“Single Ladies” сүүлийн үдэшлэг хэрхэн зохиох вэ?
Гэрлэхэд бэлэн үү? Бүсгүй минь.

Маргаашнаас чиний ганц бие амьдрал албан ёсоор “эзэгтэйн” байр сууринд шилжих гэж байна. Тэгээд ээж болно, эмээ болноХарин өнөөдөр л таны ганц бие байх сүүлийн өдөр. Тиймээс хайртай найз бүсгүйчүүлийнхээ хамтаар энэ өдрийг жинхэнэ доргио, цоглог, ганц бие эмэгтэй ямар байдгийг жинхэнэ “утгаар нь” мэдэрч өнгөрөөх хэрэгтэй.
Нэгдүгээр алхам: Урилга
Хамгийн их хайртай, итгэж болох найзууддаа урилга тараахаар бэлдэнэ. Мэдээж ганц бие байх ёстой. Хэрвээ чи хүсвэл нөхөрт гарсан найз бүсгүйгээ дуудаж болно л доо. Харин тэр ганц бие эмэгтэй шиг наргиж чадах болов уу?
Хоёрдугаар алхам: Тэмдэглэх газраа сонгох
Хэдийгээр та уран зураг сонирхдог, сонгодог хөгжим сонсдог эмэгтэй байлаа ч энэ удаа арай өөр сонголт хийгээрэй. Жинхэнэ доргиж болох, эрч хүч эрх чөлөөг мэдрэх тийм л газрыг сонгох хэрэгтэй.
Гуравдугаар алхам: Юу өмсөх вэ?
Яг л ганц бие залуу охин шиг хувцасла. Тод өнгийн бариу даашинз, өргөгчтэй өндөр өсгийт гутал. Жижигхэн гялалзсан цүнхэндээ тод уруулын будаг хийгээрэй.
Дөрөвдүгээр алхам: Найзуудтайгаа уулз
Урилгаа тараах явцдаа найзууддаа энэ үдэшлэгт миний зүгээс та бүхэнд барих гэнэтийн бэлэг бий, харин та нар ганц бие эмэгтэйн сүүлийн орой надад юу бэлдэхээ өөрсдөө шийдээрэй гэж айлгүйтэн хэлэхэд л хангалттай. Энэ орой найзууд чинь чамд гайхалтай гэнэтийн бэлэг барина гэдэгт итгэлтэй байна.

Тавдугаар алхам: Найзууддаа ямар бэлэг барих вэ?
Энэ мэдээж таны дур. Гэхдээ ганц бие найзууд чинь маргааш болох чиний хуриман дээр хэн нэгэнтэй тун удахгүй гэрлэхийг хүсэх нь ойлгомжтой. Энэ үед тус болох ямар нэгэн зүйлийг тэдэнд бэлэглэж болох юм. Эсвэл тэдэнд бичсэн чин сэтгэлийн үгтэй захиа байж болох юм.
Зургадугаар алхам: Нөхрөөсөө зөвшөөрөл авах
Энэ алхам магадгүй хамгийн амархан хэдий ч дээрх бүх төлөвлөгөөг нурааж болох хамгийн хүнд алхам юм шүү. Хайртай нөхөртөө энэ мэдээгээ ямар нэгэн гэнэтийн бэлгийн хамт ирүүлээрэй. Магадгүй энэ чиний өглөөний цайн дээрхи үнсэлт, үдшийн болзоо, оройн бүдэг гэрэл гээд юу ч байж болох юм шүү.
Ингээд үлдсэн асуудлыг таньд үлдээе. Ганц бие эмэгтэйн сүүлийн оройн үдэшлэг жинхэнэ ганц бие бүсгүйнх шиг байг. Таньд амжилт хүсье.
Анхааруулга: Мэдээж энэ өдөр ухаанаа алдталаа уувал хэзээд өөрийгөө хянаж, найз бүсгүйчүүлдээ ч анхааруулах хэрэгтэй шүү. Учир нь маргааш та нар гэрлэх ёслолын танхимд байх ёстой.






