Эзэгтэй таньд өгөх даалгавар байна – 21
Амралтын өдрийн мэнд бүсгүйчүүдээ. Өнөөдөр нар ээж, шувууд жиргэсэн сайхан өдөр байна. Бүсгүйчүүд та бүхнийхээ амьдралын нэг өдөрт зориулж өнөөдрийн даалгавараа бэлдлээ. Энэ долоо хоногийн даалгаврын нэр бол “Их цэвэрлэгээний өдрүүд”.
Ердөө долоохон хоногийн дараа хайртай бяцхан үр тань “албандаа” орно. Айлын жаахан хүүхдүүдтэй хамт их эрдэмд суралцана. Харин үлдсэн хэдэн өдрүүд ажлын өдрүүд байж танд их цэвэрлэгээ хийх зав олдохгүй гэдэгт итгэлтэй бана. Магадгүй жаахан олдсон заваа үр хүүхдийнхээ хичээлийн хэрэгсэл, хувцас хунарыг бэлдэхэд зориулна.
Тиймээс энэ амралтын өдрүүд их цэвэрлэгээ хийхэд хамгийн тохиромжтой өдрүүд юм шүү. Та гэр бүлийнхээ бүх хүмүүсийн хувцсыг угааж гэрийнхээ хэрэглэл бүхнийг угаагаарай. Ингэснээр таны шинэ долоо хоногийн бүх зүйл цоо шинээр эхлэж ажилдаа яваад ирэхэд чинь гэр бүл болоод орон байр тань дулаан сайхан хүлээж суух юм шүү.







