Германы хүүхдийн мэдрэлийн эмч нар үзлэг хийж байна
2012-09-04

ХБНГУ-д хүүхдийн мэдрэлийн чиглэлээр мэргэшсэн хоёр эмч манай улсад ирж үзлэг, оношлогоо хийж байна. Тэд Германы ахмад мэргэжилтнүүдийн холбоонд харьяалагддаг бөгөөд үзлэгээ өнгөрсөн баасан гаригаас Сэргээн засалтын үндэсний төвд эхлүүлжээ. Эмч нар өдөрт 15 хүүхдийг үзэхээр төлөвлөж байгаа бөгөөд нуруу, нугасны бэрхшээлтэй, саажилттай хүүхдүүдийг үзэж оношлоход хоёр цаг гаруй шаарддаг юм байна. Уг үзлэгт Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эхийн холбоонд харьяалагддаг хүүхэд хамрагдах бол 15, бусад хүүхэд 20 мянган төгрөг төлөх юм байна. Дээрх эмч нар хөдөлгөөн засал, хүүхдийн мэдрэлийн чиглэлээр 10 хоногийн турш манайд үзлэг оношлогоо хийх юм.
unen.mn
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.







