Шинэхэн цасаар нүүрээ угаагаад үзээрэй бүсгүйчүүдээ!

Цаг агаар тогтуун сайхан байна. Ойрын өдрүүдэд шинэхэн цас айлчлаад сэтгэл нэн таатай. Та цас нь зүгээр л нэг хур тунадас мэтээр ойлгодог байсан уу. Би ч бас тийм л байсан. Цас ямар ач холбогдолтой юм бол гэж бараг бодож үзээгүй. Гэтэл нэгэн удаа хичнээн тустайг нь мэдлээ. Эмэгтэйчүүдэд бидэнд маш хэрэгтэй гэж үзсэн учир бяцхан мэдээллийг хуваалцая. Тэнгэрээс газарт буусан цасхан эмэгтэйчүүд бидний арьсанд хичнээн тустай гэж санана. Шинэхэн орсон цас нь нүүрний арьсыг цэвэрлэж, нүхийг агшаан таны арьсыг өөр шигээ цэвэрхэн, ариухан болгодог гэнэ. Урьд цагт Оросын хааны хатан маш үзэсгэлэнтэй залуу харагддаг байж. Хүн бүхэн түүний гоо үзэсгэлэнг магтан биширч, түүний гоо сайхан харагддаг нууцыг нь тайлахыг хичээдэг байжээ. Харин тэгтлээ их хүмүүсийг бишрүүлдэг байсан түүний нууц ердөө л шинэ цас байсан гэнэ. Тэрээр орой бүр зарц нартаа шинэ орсон цас авчрахыг тушааж, авчирсан цасаар нь нүүрээ угаадаг байсан байна. Ингэснээр түүний арьс өнгөлөг толигор, залуу харагддаг байж. Бидний ач холбогдлыг нь сайн мэддэггүй, гишгэж л байдаг цас нь  бидэнд ийм тустай ажээ. Та ч бас өнгөлөг толигор арьстай, залуу сайхнаараа байхыг хүсэж байгаа биз дээ. Тийм бол цасаар нүүрээ угаагаад үзээрэй. Үр дүнтэй байх болно.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.