Хүний наймаанд өртсөн охиныхоо төлөө явсаар насан эцэслэсэн Монгол аавын захиа


Хүний наймааны эсрэг тэмцэж явсан нэгэн эцэг насан өөд болжээ. Түүний нэрийг Ганзориг гэх бөгөөд тэрээр бяцхан охиноо хүний наймаачдад аллдсан цагаасаа амьдын хагацал зовлонг хангалттай амсаж явсан нэгэн байжээ. Түүнтэй хамт мөр зэрэгцэн хүний наймааны эсрэг тэмцэж явсан дүү Ганжавхлан нь саяхан ингэж бичсэн байна. Цэцэг цэврүү шиг жаахан охиныг нь хулгайлж өдөр шөнөгүй хүчиндэн яргалж, өчүүхэн биенд нь дэндүү ахадсан харгис зовлонг үзүүлсэн. Ганзориг ах тэмцсэн, нэг хөл нэг гаргүй ч гэсэн шудрага ёсны төлөө, охиных нь амьдралаар тоглосон хүмүүст хариуцлага тооцуулахын төлөө ганцаараа олон жил тэмцсэн. Даанч тэр Монгол улсын хууль шүүхийн байгууллагын талаар хэтэрхий нимгэн ойлголттой байж дээ.

 Улаам, цайм хэргийг нь 3 удаа шалтгаангүй хаасан, төрсөн хүүд нь хуурамч хэрэг тохоон 6 сар шоронд суулгасан, сүүлдээ амыг нь барьж чадахгүй болохоор эргээд өөр дээр нь зохиомол хэрэг үүсгэн хүн зодсон, охиноо хүчиндсэн хэргээр эрүү үүсгэн ялласан. Гэтэл тэр хүн чинь хүн зодох нь байтугай хөл дээрээ ч ганцаараа явж чадахгүй хүн шүү дээ. Үнэхээр цөхөрсөн дөө хөөрхий, хамгийн сүүлийн аргаа барсан сонголт нь хэлмэгдэлтийн хөшөөний өмнө суулт хийх байсан байх. ”Хүний наймааг зогсооё” гэсэн лоозон бариад тэнд сууж байхад нь анх би түүнтэй танилцсан юм. Мөнгөөр амаа боолгоогүй, хэзээ ч боолгохгүй байсан хамгийн үнэтэй амьд гэрч маань тэмцлийнхээ эцсийг надтай цуг үзэж чадсангүй. Тэр гэхдээ Монголын нийгэмд маш том анхааруулгыг, маш чухал мэдээллийг хүргээд насан эцэслэлээ. Магадгүй түүний амь насны золиос, үнэ цэнэ үүнд орших байх.


Би түүнд өртэй. Маш олон хүмүүс түүнд өртэй. Түүний охиныг эд бараа мэт арилжсан хүний ялгадаснууд түүнд өртэй, авилгал хээл хахуульд идэгдсэн Монголын төр шүүх хуулийн байгуулага түүнд өртэй, түүний охиныг халтар хэдэн төгрөгөөр үнэлж эд бахаа хангасан “Эр хүн” нэртэй арчаагүй новшнууд түүнд өртэй, харсаар мэдсээр байж нүдээ анин өнгөрсөн хүн бүр түүнд өртэй. Намайг туслая дэмжье гэж гуйсаар байхад улс төр шоу болгон ойлгосон, ялзарсан ядуу сэтгэлгээтэй олон хүмүүс үүнд өртэй.


Бид ер нь яачихсан юм бэ ? Монголчууд, Монголын залуу үе яагаад ийм хулчгар амиа бодсон болоо вэ? Юуны сүрэнд дарагдан ийм доожоогүй дуу султай болов ? Уур омогшил нь дотроо багтаж ядсан, сав л хийвэл эх орон шудрага ёс ярьдаг тэр сүртэй мундаг залуучууд архи ууж, шалиглахаас өөр зүйл чадахаа болио юу? Хэн ч биш юмнуудын хөлийг долоож, хувийн өчүүхэн ашиг сонирхлынхоо төлөө олон олон гэмгүй хүмүүсийн амьдралыг сүйтгэн яваа өөдгүй хүмүүс, эрх мэдэлтнүүд.Янхан авдаг хүмүүсийн ихэнхи нь 40-50 насныхан, нөгөө зааж сургаад байдаг мундаг коммунистууд маань шүү дээ. Ганзориг ах хулгайлагдсан ганц охиныхоо хэргийг үнэн зөвөөр шийдүүлэх гэж хичнээн их хүнд суртал, худлаа амлалт, доромжлол амссан гэж санана. Тэд үнэндээ л шийдэж өгөхийг хүсээгүй дээ.  ТББ-ууд туслах гээд хүч нь хүрээгүй.

 

Хэцүүхэн амьдрал түүний ард үлдлээ. Энэ гэр бүл хүний наймааны хохирогч болсныхоо төлөө, амьд гэрч болж үлдсэнийхээ хариуд үүрдийн айдас, заналхийлэл дунд өдөр хоногийг өнгөрөөн эхнээсээ амь насаа алдаж эхэллээ. Дараагийн гай зовлон хэзээ, хэнд учрах бол ? Би хувьдаа Б охиныг маш хурдан гадаад руу гаргамаар байна. Түүний амь хутганы ирэн дээр байгаа, учир нь тэр амьд гэрч. Монгол улс хүнээ хамгаалж чадахаа больжээ. Миний энэ бичлэгийг уншаад намайг хэрхэн алга хийхээ бодоод эхэлчихсэн хүмүүс байж ч магадгүй. Бидэнд мэдэгдэхгүйгээр маш олон хүмүүс хорвоог орхисоор байгаа. Хүнийх гээд түлхсэн асуудал минь эргээд бидний толгой дээр буух цагт харамсаад барахгүй хувь тавилан биднийг хөмрөх вий дээ Монголчууд минь.


Би үнэхээр хүнээс мөнгө гуйхгүй юмсан гэж боддог байсан.Гэхдээ би өнөөдөр 50,000 төгрөгөөр л энэ айлд тусалж чадах юм байна. Хүнээс дутуу төрчихөөд хүн шиг амьдарсан Ганзориг ахыгаа хүн шиг гаргаад өгчих юмсан, үлдсэн гэр бүлийнхэнд нь туслачих юмсан. Хэрвээ тийм сэтгэлтэй хүн байвал хүчирхийллийн эсрэг үндэсний төв дээр очоод Б охины урласан эд зүйлсийг худалдаж авья гээд тус болоорой. Гараараа их хөөрсөн юмнууд хийсэн байна лээ, хаяг нь 5 дугаар сургуулийн ард талд байдаг юм, эсвэл надад итгэж байвал 5548 4972 3224 8357 Чадраабал Ганжавхлан гэдэг нэрийн Голомт банкны данс руу 1000 төгрөг ч болтугай шилжүүлээрэй.Сэтгэлийн хандив хэзээ ч багадаггүй юм шүү. Ганзориг ахыг энэ Баасан гарагийн өглөө 7,30 гаргах болно.


Хүний хорвоод, Монгол улсад, хүний наймааны эсрэг тэмцэж тамаас өөрцгүй амьдралаар амьдарч байгаад насан эцэслэсэн Ганзориг ахынхаа гэгээн дурсгалд зориулан энэхүү нийтлэлийг тэрлэлээ.Та амгалан нойрсоорой


Тэрээр энэхүү бичлэгээрээ монголд нуугдаж бугшсан хүний наймаа гэх аймшигт хар дарсан зүүд шиг асуудлыг хөндөн бичиж, байдал ямархуу байгааг сануулахыг хүссэн байна. Монголчууд бид нэг нэгэндээ хайртай ард түмэн. Халуун сэтгэлийн гараа нэгэндээ сунгах даа ч бид харамлаад байдаггүй. Үнэндээ хүний наймаа гэх зүйл монголд нүүрлэсний тод гэрч болох зүйл бидэнд олдлоо. Цагдаагийн байгууллагынхан нь энэ талаар ажиллахад хүч хүрэхгүй юм. Заримдаа монгол хүний наймааны дамжлага орон болоод зогсохгүй сүлжээ гол нийлүүлэгч орон болж хувирч байна хэмээн халаглан сануулах болсон. Эл баримт материал бидэнд нэгийг бодогдуулж, хоёрыг сануулж байна. Хүн та энхрий охиноо гадуур гаргах даа болгоомжтой байгтун. Цаана чинь яахаас буцахгүй хүн толгойтой л боловч хүн байхаасаа нэгэнт өнгөрсөн аймшигт харанхуй сэтгэлтэн нуугдан таны бяцхан охидыг авч явахаар зэхэж байна.

 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (216.73.217.103)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд emegteichuud.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
(103.23.51.3) 2017-02-04 14:23:50
hudal zohiomj baina erchuudiig yum bolgon deer harluulj ehner ohind ni buruutai bolgoj hargaduulah gsen femnist uzel iim zavaaan yum hiigeed ta nart yamar ashigtai yum ta nar deer erlegin elch neg udur ireh l bolon hugiin novshnuud
zochin (59.153.115.218) 2015-12-20 22:24:49
yasan aimshigtai yum be suns chotgoroos bish hun huneesee aih tsag irjdee
зочин (112.72.12.9) 2015-12-20 19:23:47
Шүүх цагдаа хүнээ олж чададгүй юм байналээцагдаа шүүхийн хаалгыг хэрэг хийсэн хүн шиг миний эжий 10жил элээсэн дээсураг гарахгүй олдохгүй болохоор нас барсанд тооцоод хэргийг хаадаг юм билэээсвэл өөрсдөө зохиогоод байдаг юм билэээлгээ эмтэртэл хүлээсэн дээ миний сураггүй болсон эгчийг
(103.229.123.137) 2015-01-20 08:17:49
talbaideer bilvv temtsej bgaa geed suumgai ah zuragtaar garcn bsan terhvn munvv burhan min Mgl huuli batlaad bdag bhoos heregjdeggvishd dee
Sss (103.26.194.238) 2014-01-10 09:27:04
Ugasa mgl ohid uursdu uhaan gj ugui blson bhhyatad ruu gehedEreenGantsmodBejinHuhhotManjuur gdl hyatdiin bidnii mdeh hot burt heden zuu zuugara bdg shu desar bur hot hotoorn solio hiij ajilluulj bnatend eh hun bna ehner hun bna enhrii byatshan urs ohiduud iheere bna gereese garahda ihenhn hytadad hoolnii gzr ajillah gj bga eswel surah gj bga naima hiih gj bga gj heled yowdoghonogiin 500n yuan awj ***** hiigeed 200gn uuruu 300gn hyatad ezendee ugnuteden dund er hunii nud unam sxn busguichuudj ih bdg shu dedelhiin haa saigui mgl ohid ***** hjmgl ireed gemgui sxn zaluusn mdehjgui amidral zohiojil bdgeswel ayultai uwchin taraaj bdg shu de mgl hun 3han say bhad uhaan mutai hedhen teneguudeese blj suirehn todorhoi 20hon jiliin daraa duusah bii biz
Uuu (182.160.39.60) 2013-10-23 13:20:17
Ene muu aliar uls turchid ih hurliin gishyyd yugaa hiideg bnaa Ene buzarttsan niigemee tseverleech munguu huvasj idej chadahgui hudlaa heryyl hiigeed l ungaad suuj bhiin Uursduu bygd uuriinhuu ohid shig ohiduudiig hudaldaj avdag baliar pizdaanuud Bi bygdiin medne bygd erhyygiin amraltiin tuvd orj ohiduud avdag Oroogui hyn bhgui ed naraas Oroogui hyn gevel elbegdorj l bn bi tend ajilaj biin Ene tomchuud bygd zavaan ovhnuud Yun ter uls ornoo udirdah vee Shal hudlaa saihan yaridag yamarch bolovsrolgui archaagui pizdanuud Huuliihan tsagdaagiihan ch tend bygd ordog ohiduud avdag hahuuli avdag Tend ajillaj bn byh hymyys medne harj bn Ter bol tomchuudiin yanhnii gazar Tiim gazruud zunduu bolson geseen Ter yed gants neg l bn
NYAM (202.179.20.250) 2013-06-27 11:22:01
OHIDIG HEN GEDEG ERHTEN DARHTAN NI AWAAD BAIGAAG NER USTAI NI BICHWEL MONGOLCHUUD TSEEN BOLOHOOR GISHGEH GAZAR TEDEND UGUI BOLNOTUUMEES BARIMT CHUHAL BAINA SHUUUNEHEER L TIIM BOL ZORIGTOI HEL NADAAS EHLEED TEMTSEH BOLNO
javhaa (202.170.68.162) 2013-05-22 17:18:20
ewii deeee huurhiii